Яг одоогоос 10 жилийн тэртээ хилийн чанадад Ш.Алтантуяа гэх Монгол бүсгүй бусдын гарт аймшигтайгаар амиа алдсан хэрэг гарч байв. 2006 оны аравдугаар сарын 19-ний өдөр түүний цогцос Малайзын Куала Лумпур хотын захын ойролцоох ойгоос юу ч үгүй болтлоо зэрэмдэглүүлсэн байдалтай олдсон юм.
Тэгвэл талийгчийн аав С.Шаарийбуу Иргэний Хөдөлгөөний Намаас Хан-Уул дүүргийн 29-р тойрогт нэр дэвшихээр бүртгүүлжээ. 29-р тойрогт Хан-уул дүүргийн 14, 15, 16 хороо хамрагддаг байна.
Хэргийг нэхэн сануудахад бүсгүйн толгой руу нь буудаж, биед нь “С4” нэртэй тэсрэх бодис зүүж дэлбэлснийг шинжээчид тогтоосон юм.
Х.Хэрлэн
Эх сурвалж: Gereg.mn