Үндсэн хуулийн цэцээс “76 гишүүний 28 нь намын нэрсийн жагсаалтаар УИХ-д сонгогдож буй нь Үндсэн хуулийг зөрчсөн” гэх дүгнэлтээс шалтгаалан УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбоотойгоор Үндэсний аудитын газраас УИХ-ын сонгуулийг явуулахад зарцуулагдах зардлын дээд хэмжээг дахин тогтоосон байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд сонгуулийн зардлын дээд хэмжээг 3.4 тэрбум төгрөгөөр тогтоосон боловч дээрх хуульд өөрчлөлт орж тойргийн тоо нэмэгдсэн тул зардлыг 4.4 тэрбум төгрөг болгож нэг тэрбумаар нэмэгдүүлжээ.
Дашрамд, зардлын дээд хэмжээг тогтоохдоо газар нутгийн байршил, сонгогчийн тоо тус бүрийг харгалзан үзэж ялгаатайгаар тогтоосныг доорх хүснэгтээс харж болох юм.