Comment.mn

1072 хувьцаа худалдаж авна гэж худал мэдээлэл тараасан этгээдийг олжээ


ba13727b5364d2cd7f0c05472f4a5f5f

Урт цагааны урд иргэд олноороо цуглаж, 1072 хувьцаагаа худалдахаар хонож, өнждөг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэд Хятадууд хувьцаа авч байна гэнэ. 1 саяар авч байна, үгүй ээ 700 мянгаар авч байгаа гэнэ. 700 мянгаар ч болов зарчих юмсан. Машинтай хятадууд шөнө ирээд нэг хоёроор нь машиндаа суулгаж авч яваад хувьцааг нь авч байна гэнэ” хэмээн амнаас ам дамжин ярилцаж, уг яриандаа өөрсдөө итгэж өдөр шөнөгүй хүлээсээр байсан.

Бүр шөнө оройн цагаар Урт цагаан орчмоор явсан машинтай хүмүүсийг “Хувьцаа авах уу” хэмээн хоргоож, машинд нь хүчээр орж суугаад буухгүй байх, машинд нь эвдрэл гэмтэл учруулах тохиолдол ч гарсан. Холбогдох байгууллагаас 1072 хувьцааг одоогоор зарж, худалдаалах боломжгүй байгааг тайлбарласаар байхад хүртэл тэдгээр иргэд цугласаар байсан.

Тэгвэл хаанаас гарсан нь тодорхойгүй байсан 1072 хувьцааг худалдаж авах тухай хуурамч мэдээлэлийг анх гаргаж, олон нийтийг төөрөгдүүлсэн этгээдийг цагдаагийнхан олсон байна. Тодруулбал 1072 хувьцааны талаарх худал мэдээллийг анх facebook-ийн “Дархан монгол” нэртэй нэгдэлийн тэргүүн олонд тарааж эмх замбараагүй байдал үүсгэжээ. Гэвч ийм мэдээлэл тараасан этгээд ганц ч хувьцаа худалдаж аваагүй болох нь тогтоогдсон талаар албаны эх сурвалж  мэдээлэв.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.