“Би англи хэл сурмаар л байна, даанч цаг алга” Энэ бол зүгээр л шалтаг! Өдөрт 24 цаг буюу 1440 минут бий. Дунджаар 8 цагт нь унтаж өнгөрүүлдэг гэвэл та 960 минутын турш сэрүүн байдаг.
Өдөр бүр үүний 30-хан минутыг англи хэл сурахдаа зарцуулахад хангалттай.
Танд кофе уух, амттан идэх, ном унших, фб орох гэх мэт өдөрт заавал чөлөөт цаг гарган хийдэг зүйлс байдаг бол тухайн өдөр англи хэлээ давтсаныхаа дараа л тэр зүйлээ хийнэ гэж өөртөө амлаарай. Өглөө хүний бие организм хамгийн сэргэг, аливааг хүлээж авч тогтоохдоо хурдан байдаг.
Тиймээс сэрснийхээ дараа 10 минутыг англи хэлний шинэ үг эсвэл шинэ дүрэм сурахад зориулж хэвшээрэй. Харин танд өглөөнөөс илүү орой хичээллэх нь тохирдог бол орой бүр унтахынхаа өмнө шинэ үгээ сурч болно. Маргааш өглөө нь өчигдөр ямар шинэ үг сурснаа өөртөө сануулаарай. Хүсвэл түгжирч байхдаа ч амжуулж болно.
Аудио хичээл сонсох, англи хэл дээрх дуртай дуугаа сонсох гэх мэт нь жолоо барьж байхдаа ч хийж болох зүйлс. Хямрал, хямрал, хямрал. Энэ үед өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүү алдаарай. Ажиллаж буй байгууллага чинь түр зогсолт хийгээд байгаа бол тэр хооронд гэртээ бие даан англи хэл сурч болно шүү дээ.
Хямралын дараа та өөртөө нэгэн давуу тал нэмсэн байх болно. Шинээр сурсан зүйлсээ тэмдэглэх жижиг тэмдэглэлийн дэвтэр халаасандаа авч явж байгаарай. Кофе шоп-д найзыгаа хүлээх, АТМ эсвэл банкинд дугаарлах үедээ гаргаж ирээд харж болно.
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
- 9