Баланд шунаж ирсэн ч балчигт шигдсэнээ ойлгоод олон улс төрчид Монгол Ардын хувьсгалт намаас дүрвэж байна. Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог нарын араас өртөөлөн 12 хүн МАХН-аас гарахаа мэдэгдэж хэвлэлийн бага хурал хүртэл хийлээ.Сонгуулийн үеэр МАХН-аас бөөн бөөнөөрөө дүрвэж буй үйлдлийг нэг талаас нь сөрөг намын тохиролцоо, лоббинууд үр дүнд хүрч байна гэж харж болно.
Нөгөө талаасаа дотоод ардчилалгүй нам хамгийн эгзэгтэй үедээ дампуурч байна гэж үзэх үндэслэлтэй. Г.Шийлэгдамбаас ч өмнө энэ намын дарга болон түүний хэмжээгүй эрхийн тухай О.Баасанхүү, Л.Цог хоёр нь хэлж ярьж л байлаа. Авлигын хэрэг нь үнэндээ Н.Энхбаярын дарамт байсан талаар Г.Шийлэгдамба ил захидал бичиж энэ намаас нэрээ салгасан. Удалгүй Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар нь төрөлх МАН-даа эргэн очлоо. Энэ тухай нь Н.Удвал “Арай илүү санал тавьсан нам руу явлаа” хэмээн мэдэгдэж байсан. Ер нь рейтинг өндөртэй хүмүүсийг Н.Энхбаяр ашиглаж намаа гаргаж ирсэн. Харин намдаа орсон хойно нь “эд нар надаас хаа холдох вэ” гэсэн шиг хувийн тоглолтоо хийж эгдүүг нь хөдөлгөж орхижээ. Дээр нь үзэл бодол дээр бус ашиг сонирхол дээр нэгдсэн нам ямархуу хувь тавилантай байдаг вэ гэдгийг яруу тод харуулж өгч байна. Энэ намд одоо улс төрийн рейтинг өндөртэй боловсон хүчин байхгүй боллоо. Энэ нь өрсөлдөх чадваргүй гэсэн үг. Бизнест өрсөлдөх чадваргүй байгууллага дампуурдаг. Энэ нам улс төрийн ертөнцөд орон зайгаа дархалсан нэрийг удаан ашиглаж, удаан оршин тогтнож чадалгүй дампуурч байна. МАХН-аас гараад өөр олигтой улс төрийн хүчинд тоогдохооргүй О.Баасанхүү, Э.Эрдэнэжамьян, З.Баянсэлэнгэ нар нь л намдаа “үнэнч” үлдэх шив дээ. Энэ жилийн сонгуульд МАХН баахан олонд танигдаагүй залуус нэр дэвшүүлэх нь ойлгомжтой. Гэхдээ тэд нь болоогүй, боловсроогүй хүмүүс.Өнгөрсөн сонгуульд МАХН амжилттай оролцоход Н.Энхбаярын баривчилгаа их үүрэг гүйцэтгэсэн.
Өрөвч ард түмэн МАХН-ын талд хуйгаараа орсон юм. Түүнээс гадна гуравдагч хүчин гэдэг үүднээс рейтинг өндөртэй, нэр хүнд сайтай байлаа. Рейтинг өндөртэй сонгуульд шанстай байсан нь өнөөдөр дүрвэж одсон олон улс төрчдийг татсан хэрэг. Харин өнөөдөр байдал гурван зуун жаран градус эргэжээ. Тэд МАН, АН-гаас ялгаагүй, гурав дахь хүчин болж чадахгүй гэдэг нь нэгэнт ойлгомжтой болсон. Нэр хүнд рейтинг нь унасан. Өнөөдөр улс төрд орчих гэсэн “цүнх баригч” нараас өөр, чадвартай, нэр хүндтэй улс төрчдийг тогтоон барих, урин дуудах нэгээхэн ч зүйл энэ намд үлдсэнгүй.МАХН сонгуулийн амжилт ярих нь бүү хэл бодох ч эрхгүй боллоо.
Хамтарсан засагт орж дөрвөн жил төрийн ажил шантаажилсан Н.Энхбаярт “өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг үг” санаанд нь орж буй биз.
С.Амаржаргал
Эх сурвалж: Breakingnews.mn
Uzel bodol deer bus 1 hunii erh ashgiin tuluu yavhaar unah n todorhoi. Harin ch garch bgaa humuus garalgui ih udsan bh.
Iim boloh ni anhnaasaa l todorhoi bsan
Dampu nam dampuu
Одоо баярлаж бархиралдах болоогvй ээ. Хэн дампуурч вэ гэдэг нь сонгуулийн дараа харагдана даа.