Comment.mn

ОФФШОР ДАНСТАНУУДЫГ СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ ШААРДАВ

УИХ-д суудалгүй улс төрийн намуудаас оффшор данстай хүмүүсийг төрийн албанаас чөлөөлөх, шат шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүдээс шаардав. Олон улсын эрэн сурвалжлах “The Panama papers” сэтгүүл зүйн нийгэмлэгээс энэ сарын 10-нд Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь дэлхий нийтэд зарласан. Уг мэдээлэлд татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг дэлгэжээ. Үүнд дотор 140 улс төрийн өндөр дээд албан тушаалтны мэдээлэл багтсан бөгөөд үүнээс 49-ийг нь Монголын иргэд эзэлж байгаа аж. Улс орон өрөнд орж, ард түмэн ядууралд нэрвэгдсэн энэ үед бид ард түмний мөнгийг завшиж, нуусан эдгээр хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат хэллээ.

Тэрбээр, “УИХ-д суудалгүй намууд оффшор дансанд өөрөө болон үр хүүхэд, хамаатан садан нь холбогдсон улс төрчдийг огцруулах хэрэгтэй. Мөн УИХ, ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх болон нэн даруй хараат бус тусгай комисс байгуулж, оффшор дансны асуудлыг шалгуулах шаардлагыг УИХ-д суудалтай нам, эвслүүдээс шаардаж байна. Зарим хүмүүс гадаадад үйл ажиллагаа явуулж компаниуд оффшор дансанд мөнгө байршуулж болно гэсэн ташаа мэдээлэл тарааж байна. Гадаадад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд дотоодын эсхүл тухайн орныхоо банканд мөнгөө хадгалуулдаг” хэмээв.

“The Panama papers”-ын дэлгэсэн мэдээллийн дагуу ОХУ хараат бус комисс байгуулан шалгалт явуулж эхэлсэн бол БНХАУ оффшор данстай хүмүүсийг ажлаас нь чөлөөлж эхэлжээ. Тиймээс Монгол Улс ч эдгээр хүмүүстэй хариуцлага тооцох асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай юм. Тийм учраас Оффшор дансны тухай хуулийг баталж, уг дансанд хадгалсан мөнгийг Сэргэн мандалтын тусгай дансанд байршуулж, улс орны төлөө зарцуулах хэрэгтэй гэдгийг Монголын Консерватив намын дарга Н.Дашдаваа онцлов.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.