Comment.mn

Сонгуулийн ерөнхий хороо АН-ын эрх ашгаар хөзөр дэлгэв үү

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тогтоолын төслийг өргөн барилаа. Тусалд УИХ-ын гишүүдийг жижиг 76 тойргоор сонгохоор боловсруулсан ч хөдөөд 48 тойрог, хотод 28 тойрог байхаар заасан байна. Ингэхдээ  94 мянган хүн амтай Арханхангай аймагт гурван мандат олгосон атлаа 60 мянган хүн амтай Булган аймагт ганц мандат гаргасан байх. Тэгсэн хэрнээ 46 мянган хүн амтай Өмнөговь аймагт хоёр мандат, 49 мянган хүн амтай Дундговьд нэг мандат, 80 мянган хүн амтай Завханд хоёр мандат олгож.

Харин хотын мандатын тооны тухайд Баянзүрх дүүрэгт зургаа, Хан-Уулд дөрөв, Сүхбаатарт гурав, Чингэлтэйд дөрөв, Баянголд дөрөв, Сонгинохайрханд зургаан мандат олгожээ. Энэ нь үндсэндээ Ардчилсан намаа санал болгож байсан мандатын хуваарилалт бөгөөд эндээс харахад Сонгуулийн ерөнхий хороог тус намын захиалгаар хөзөр дэглэсэн гэж харж болмоор. Алс бөглүү орон нутгийн төрд төлөөлөх төлөөллийг хүн ам болон нутаг дэвсгэрийнх нь хэмжээг үл харгалзан харьцуулах боломжгүйгээр тэгш бус нөхцлөөр хуваарилсан байгааг хараад өөр юу ч гэж дүгнэх билээ дээ.

Эх сурвалж: http://ipost.mn/

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.