Comment.mn

Булавч бултайсан оффшорын “эзэд”

Үл илрэх нууц гэж байдаггүй ээ гэдэг яав ч үнэн үг. Өнөөгийн нийгэмд энэ бүр тод харагдана. Юун тухай ярих гээд байна вэ? гэвэл яг одоо дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Панамын алдагдсан мэдээлэлтэй холбоотой үйл явдлууд юм. Бид мөн адил чих тавин оффшор данстай “ноёд”-ын мэдээлэл зарлагдахыг хүлээн суусан нь саяхан. Тэгвэл өнөөдөр энэ бүх хүлээс тайлагдана. Хичнээн үгүй ээ, би биш гэж мэлзээд ч тусаа олохгүй үнэн бодит мэдээлэл олон нийтэд ил болох нь дамжиггүй. Булавч бултайна гэдгийн үлгэрээр манай улс төрчид хичнээн хилийн чанадад нуугаад ч “идсэн” хөрөнгө нь олонд ил болох цаг нь болсон бололтой. Удахгүй болох сонгуулийн өмнө дэлгэгдэж байгаа нь ч нэг талаар нүдээ олсон гэж хэлж болохоор цаг үе юм.

Оффшор данс гэдэг нь юуг хэлээд байна вэ? гэдгийг тодруулбал, энэ нь Татвараас зайлсхийж, харилцагчийнхаа их хэмжээний мөнгийг хадгалахын тулд банкуудын үзүүлдэг үйлчилгээг оффшор гэдэг. Мөн оффшор бүсэд байршуулж байгаа мөнгөний эх үүсвэрийг тодорхойлохыг шаардахгүйгээр байршуулдаг байна. Зарим эх сурвалжууд үүнийг “эрх мэдэлтнүүд хууль бус санхүүгийн гүйлгээ хийх, бохир мөнгөө нуухын тулд оффшор бүсэд данс нээлгэдэг” гэдэг. Тийм шүү ялт ч үгүй “бохир” мөнгө нуух арга зам юм.

Тэгвэл өчигдөр манай улсаас оффшор бүсэд данстай хүмүүс эхнээсээ зарлагдаад эхэлчихсэн.  МонголHD телевиз Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчийн консорциумтай холбоо тогтоож, өнөөдөр олон нийтэд ил болох оффшор данстай манай улсын зарим иргэдийн мэдээллийг 21 цагийн “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөртөө мэдээлсэн билээ. Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчийн консорциумаасМонголHD телевизэдЕрөнхий сайд асан Сү.Батболд, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, “Петровис” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Оюунгэрэл,И.Дамдин нарын дөрвөн хүнийг оффшор данстай гэсэн мэдээлэл ирүүлсэн байна.Эдгээр дөрвөн хүн нь Бату Майнинг Лимитед компаниар холбогдож байгаа юм. Мөн Оросын тэрбумтан Олег Дерипаска уг компанийн эзэмшигч гэсэн бичиг баримт илэрчээ. Тэгвэл энэхүү мэдээлэлийн дараа УИХ-ын гишүүн С.Батболдын хэвлэлийн төлөөлөгч “С.Батболд гишүүн 2003 онд дээрх компанийн хувьцааг 50 мянган ам.доллараар худалдаж аваад 2005 онд эргүүлж зарсан” буюу Ерөнхий сайд асан Сү.Батболдыг улстөрд орохоос өмнөх үйл явдал байсан гэдгийг тайлбарлалаа. Тэрбээр өнөөдөр энэ талаараа албан ёсоор хэвлэлийн хурал хийж мэдээлэх бололтой.

Энэ зөвхөн эхлэл. Дэлхийн нөлөө бүхий улс төрчдийн оффшор дансны мэдээллийг олон нийтэд ил болгож буй “Panama papers” өнөөдрөөс 200 мянга гаруй нууц мэдээллийг ил болгоно гэдгээ мэдэгдээд байгаа. Цаашид ч бидний чихийг халууцуулах олон олон “ноёд”-ын нэрс тодорно. Тэгвэл өчигдөр зөвхөн энэ дөрвөн хүний мэдээллээс гадна хятад эзэнтэй хоёр монгол компани оффшор данстайг зарласныг та бид мэдсэн байх. Цаашлаад, Монгол улсын сайд С.Баярцогтын оффшор дансыг дахин ил болгосон. Ингэхдээ түүний мэдүүлэг дэх “Хятадын Монгол” гэх тодотгол одоог хүртэл арилаагүй хэвээр байна.Мөн С.Баярцогтоос гадна “Wisdom International Holdings” гэх компанийн нэрээр бүртгэлтэй 1999-2000 онд Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан Я.Очирсүх мөн бүртгэлтэй байна. Тэрээр 2005 оны 9 сард оффшор данс нээлгэсэн аж.Үүнээс гадна “Eiffel View Universal Holdings” гэх нэрээр “Дорнын говь” ХХК-ийн захирал Б.Дэлгэрсайхан нь 2005, 2008 онд оффшор данс нээлгэж бүртгүүлсэн байна.

Тэгвэл Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь монголын цагаар өнөөдөр 03.00 цагт /05.10/ нийтэд зарлалаа. Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг дэлгэлээ.

Энэхүү материалд манай улсын нэр дээр 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл дэлгэгдсэн байна. Мөн дээрх иргэдийн данс ихэнх нь Их Британийн Виржини аралд бүртгэлтэй байгаа аж.

Олон зүйлийг яриад яах вэ? Одоо нэгэнт ил боллоо. ТАНИЛЦ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.