Comment.mn

Сонгуулийн тойрог ба мандат

c9499e444e9cdc97original

УИХ өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн хуулиндаа өөрчлөлт оруулсан. Ингэснээр сонгуулийг 100 хувь мажоритар системээр, тэр дундаа жижиг 76 тойрогтойгоор зохион байгуулахаар болсон. Тэгвэл одоо СЕХ-ноос тойр­гийн хороодыг хэрхэн бай­гуулж, аймаг, нийслэлд ман­датын тоог яаж ху­ваа­рилах нь анхаарал татаж байна. Монгол Улсыг 76 жижиг тойрог болгохдоо засаг захиргааны нэгж, газар нутгийн байршил, хүн амын тоог үндэслэл болгох нь дамжиггүй биз ээ.

Өмнөх 2012 оны сонгуулиар намын жагсаалтаас гадна оногдох 48 мандатыг 26 тойрогт хувааж байсан. 2008 оны сонгууль ч мөн томсгосон тойргоор явагдаж байсан билээ. Тэгвэл энэхүү 26 тойргийг өдгөө эргээд 76 тойрог болгож нэмэгдүүлнэ. Ингэхдээ тойргийн тоог хэрхэн хуваарилах вэ гэдэг шийдлийг улс төрийн намууд болоод аймаг, орон нутаг, нийслэлийнхэн бүгд өөрсдийн таамгаа дор бүрнээ дэвшүүлэн хүлээж байна.

2004 онд хамгийн сүүлд жижиг 76 тойргоор сонгууль явуулахад нийслэлд 20 мандат ногдож байсан. Харин томсгосон 26 тойрог болоход нийслэлийн мандатын тоо 14 болж, цөөрөөд байсан юм. Өнгөрсөн онд нийслэлийн Ардчилсан намаас хотын мандатыг 8-аар нэмэгдүүлж, 22 болгох санал гаргасан. Гэсэн ч УИХ-аар дэмжлэг авч чадаагүй. Гэхдээ энэ удаад нэгэнт тойрог, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт болон мандатын тоог дахин хэлэлцэхээр болсон.

Тэгвэл МАН-ынхан жагсаалтын 28-ын мандатыг хуваарилахдаа нийслэлд 8-ыг нь үлдсэнийг нь хөдөө орон нутагт хуваарилъя гэж байсан. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт “Хөдөө орон нутгийн 20 тойрогтоо тус бүр нэг буюу 20 мандатыг хуваарилна. Нийслэлийн зургаан дүүрэгт 8 мандатыг хуваарилна. Ингэхдээ хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт тус бүр 2 бусдад нь тус бүр 1-ээр нэмэгдүүлэх боломжтой” гэсэн билээ. Өөрөөр хэлбэл, нийслэлд 8 мандат нэмж, 22 мандаттай болгох, хөдөө орон нутагт 54 мандат хуваарилах. Нэг талаас зах хязгаар нутаг дахь иргэдийн төлөөллийг УИХ-д аль болох ахиу суулгах нь зүйн хэрэг.

Хэдийгээр мандат ху­ваа­рилах нь ялах магадлалтай тойргуудынхаа тоог  нэмэх, эс­вэл өрсөлдөгчийнхөө магад­лалыг хасах ач холбогдлын өрсөл­дөөн мөн боловч алсуураа улс орны хувь заяанд нөлөөлөх асар чухал шийдвэр. Нэг өрөөсгөл ойлголт байгаа нь, тухайн тойрог УИХ-д төлөөлөл цөөтэй, эсвэл ихтэйгээс ха­маарч, хөгжих эс хөгжих нь хамаарч байна гэх маягийн үзэл хандлага. УИХ-ын гишүүний төлөөлөл орон нутагт олон байснаараа тухайн орон нутаг хөгждөг гэвэл түүн шиг үлгэр байхгүй. Эсрэгээрээ цөөн хүн төлөөлдөг болсноороо тэндхийн хөгжил зогсож, эзэн­гүйдээд сүйд болно ч гэсэн утга байхгүй. Энд гагцхүү зөв зохистой төлөөллийн зарчмыг л хэрэгжүүлэх тухай ярьж буй.

О.Түвшин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.