Comment.mn

МАХН-ын дарга Н.Энхбаярыг ганцаардуулах тактик үргэлжилсээр

Өчигдөр Н.Энхбаяр тэргүүтэй МАХН сонгуульд дангаараа оролцох болсон талаараа зарлах үеэр тус намаас УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намаасаа албан ёсоор гарахаа мэдэгдлээ. Сүүлийн жилүүдэд МАХН-ыг хагалан бутаргах үйл ажиллагааг МАН-аас эрчимтэй хийсээр байна. Өнгөрсөн сарын сүүлээр МАН, МАХН-тай нэгдэхээр харилцан тохиролцсон байсан боловч МАН тохиролцсондоо хүрээгүйн улмаас зогссон.

МАХН-ыг байхгүй болгох гэсэн МАН-ын төлөвлөгөө бүтэлгүйтсэн тул одоо намын гишүүдийг нь урвуулж хагалан бутаргах үйл ажиллагаа эрчимтэй үргэлжилж байна. Энэ нь МАХН-аас ямар нэг аргаар нөлөө бүхий олны танил, мөнгөтэй хүмүүсийг нь урвуулж,  Н.Энхбаярыг ганцаардуулж хүчийг нь тарамдах гэсэн МАН-ын бас нэг төлөвлөгөө.

Үүнийг МАХН-ын дарга Н.Энхбаяр  зүгээр хараад суухгүй нь тодорхой.  Ерөнхийлөгчөөр хүртэл сонгогдож байсан туршлагатай улс төрч МАН-ын эсрэг зогсох нь мэдээж.

Мөн түүний талд АН-ын нөлөө бүхий фракц Алтангадасын толгойлогч Н.Алтанхуяг байхад ганцаардах гэдгийг мэдрэхгүй л болов уу.

МАН, МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэтэрхий их басамжилж байж сонгуулиар өөрсдөө мад тавиулах бий дээ.

Д.Гэрэлхүү

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.