МАХН-ын дарга Н.Энхбаяр болон тус намын удирдлагууд хэдхэн хормын өмнө Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тус намынхан 2016 оны УИХ-ын сонгуульд дангаараа оролцохоор болсон гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.
Ингээд маргааш буюу энэ сарын 29-ний өдөр Сонгуулийн ерөнхий хороонд намынхаа Мөрийн хөтөлбөрийг хүргүүлэх гэнэ.
Өчигдөр болсон УИХ-ын чуулганаар, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 5 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг завсарлага аваад байгаа юм. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр Үндсэн хуулийн цэцийг нэг асуудлаар хоёр дүгнэлт гаргаж байна хэмээн шүүмжилж байв. Ямартай ч завсарлага авсан асуудлаараа ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж.
Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ үеэр 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ. Түүний ялтай байх хугацаа нь Өршөөлийн хуульд хамрагдсанаар дуусгавар болсон гэнэ.
О.Заяа