Comment.mn

ЭМЧ НАРЫН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮЛЭЭЖ АВЛАА

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өчигдөр Сүхбаатарын талбайд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын зарим зүйл заалтыг эсэргүүцэж тайван жагсаал хийсэн. Тэд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулах шаардлагатай, энэ хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө хууль санаачлагч батлагчид болон салбар яам, холбогдох газрууд нь анхаарч үзэх ёстой гэдгээ эмч нар илэрхийлээд байсан юм.

Тэгвэл яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа орой жиргэжээ.

Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч намайг дуудаж, эмч нарын саналыг тусган ЭБШХ-д өөрчлөлт оруулах саналаа өгвөл би өргөн барина гэдгээ илэрхийлэв” гэж жиргээжээ.

Ямартаа ч эмч нарын жагсаж тэмцсэний үр дүн гарч, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан хуулийн зүйл заалтыг өөрчилж, эмч нарын саналыг авах нь тодорхой болжээ.

Б.Дэжид

Эх сурвалж: Gereg.mn

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.