Comment.mn

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг болгохоор төсвөөс 15,6 тэрбум төгрөг суутгана

Солонгост жилдээ 2000 гаруй, Япон руу 240 гаруй хүн албан ёсоор ажиллахаар явдаг гэсэн албан тоо бий. Ихэвчлэн 40- өөс доош насныхан гадагшаа урсдаг.

Апбан тоо ийм ч албан бусаар хэчнээн хүн гадаадад ажиллаж амьдарч байгаа билээ. Монгол амьдрах боломжгүй улс уу эсвэл ажлын байр үнэхээр олдохгүй байна уу. Статистик мэдээнээс харвал 95 мянган хүн өнөөдөр ажилгүй, гэртээ суудаг. Гэхдээ үүний 48 мянга нь ажил идэвхтэй хайж буй гэсэн ангиллынх. Идэвхтэй хайгчдын 70 хувь нь яг одоо гар дээрээ нэг ч төгрөгийг орлогогүй хүмүүс бол 30 хувь нь цалингаа эсвэл ажлын байраа гологсод. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн судалгаагаар 2013-2014 оныг бодвол өнгөрсөн жил ажлын байрны захиалга нэг дахин буурсан байна.

Харин энэ оны эхнээс гуравдугаар сарыг хүртэл давхардсан тоогоор 1200 орчим ажлын байрны захиалга ирсэн гэнэ. Ажлын байр байлаа гэхэд манай залуучууд цалингаа голдог, эсвэл ажлын байрандаа гологддог нийтлэг байдал өнөөдрийг хүртэл хэвээр. Тэгвэл хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн эрэлттэй ажлын байр үйлчилгээний салбарт л байгаа юм.

Араас нь боловсруулах үйлдвэр, газар тариалан, хедөө аж ахуй, барилгын салбар жагсдаг. Ажлын байрны эрэлт ийн их байгаа ч жишээ нь, барилгын салбарт гадаадын ажиллах хүч авсаар л… Үнэндээ монгол хүний цалингийн доод хэмжээ 192 мянган төгрөгөөр үнэлэгдэж байхад гадаадаас ажиллах хүч оруулж ирээд компаниуд 384 мянган төгрөгийн татвар төлж байна. Хөдөлмөрийн салбарт өнөөдөр төрөөс баримтлах бодлого хэр бодитой байж, хэрэгжиж буй талаар УИХ-ын гишүүн.Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ийн ярьсан юм.

-Ажлын байр нэмэгдүүлэхийн тулд хэрэгжүүлж байгаа 10 хүрэхгүй төсөлд тэрбум гаруй төгрөг зарцуулдаг ч зарим нь хүрэлцэхгүй байхад нөгөө хэсэг нь тийм ч бодитойгоор хөрсөнд бууж чаддаггүй гэх шүүмжлэл байна. Өөрөөр хэлбэл, чанартай цөөн төсөлд мөнгө зарцуулсан нь илүү үр дүнтэй гэж хэлэх гээд…

-Санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа ч нэг хөтөлбөрт илүү ач холбогдол өгч нөгөөг нь зогсоож болохгүй. Чадлынхаа хэрээр л бүх хөтөлбөрөө явуулах ёстой.

Санхүүжилт хүрэхгүй байгаа нь үнэн. Цаашид Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлдэг     хөтөлбөрүүдийн санхүүжилтийг шийдэхдээ нийгмийн даатгалаас ажилгүйдлийн даатгалд иргэн бүрийн төлдөг мөнгийг Хөдөлмөр эрхпэлтийг дэмжих санд төвлөрүүлээд түүнээс зохих журмын дагуу хөтөлбөрүүдээ санхүүжүүлээд явах бодлого баримтална. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт ч энэ талаар суулгасан. Санхүүжилтээ цаашид нэмэх л бодлого барьж байна.

-Яг өнөөдөр ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн ямар хө- төлбөрүүд хэрэгжиж байна вэ. Хэнд ямар боломж Төр олгодог юм бэ?

-Мэргэжлийн боловсролын сургууль төгссөн залуучуудаа урамшуулах бизнес эрхлэх боломжоор хангахын тулд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа. Хэдийгээр хязгаартай ч дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс бүрт энэ хөтөлбөрт чиглэсэн тодорхой хэмжээний санхүүжилт суулгасан. МСҮТ төгссөн залуус энэ хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой.

Мөн хөдөө орон нутагт залуу малчдыг дэмжих, малжуулах хөтөлбөр гэж бий. Бүлэг байгуулж, хоршоо олоод бичил бизнес эрхэлье гэсэн хүмүүст хөнгөлөлттэй зээл олгож байна. Үүнээс гадна ахмадуудаа дэмжсэн хөтөлбөрт ч бий. Ахмадын зөвлөгөө өгөх үйлчилгээг хамтран зохион байгуулах хөтөлбөр хэрэгжүүлдэг. Бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийн хувьд энэ жилд гурван сая хүртэлх төгрөгийн буцалтгүй дэмжпэг үзүүлж байгаа. Гэхдээ төслөө шалгаруулалтад оруулна. Шалгуурын босго давж байж, энэ хөнгөлөлтийг эдлэх эрх нь нээгдэнэ.

-Бичил бизнесийг дэмжинэ гээд гурван сая хүртэлх төгрөгийг буцалтгүй тусламжаар олгох нь буруу. Үнэндээ ингэж олгосон тусламж бүр нь үр ашгаа өгөхгүй байгаа нь татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэсэнтэй адил биш үү гэх хүмүүс ч байна. Ер нь бичил бизнесийг дэмжих төрийн бодлогыг оновчтой болгох талаар ямар бодлого баримталж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас үйлдвэрлэлийг тэр тусмаа жижиг ду нд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаа. Тухайлбал, “Чингис” бондоос жижиг дунд үйлдвэрлэл руу багагүй мөнгө оруулсан. Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас том бизнес гэхээс илүүтэйгээр жижиг бизнес эрхлэгчдийг анхаарч байна. Бизнесийн пирамидаас харахад дээр нь том, голд нь жижиг дунд үйлдвэрлэл эрхпэгчид, доор нь өрхийн үйлдвэрлэгчид байдаг. Их олон ажпын байр бий болгож чаддаг, үр өгөөжтэй, шууд хөрөнгө оруулалт нь нэмэгддэг, ард иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг зүйл бол бичил өрхийн бизнес. Бид бага гэж ялгаад байж болохгүй. Онцгой анхаарал хандуулах ёстой. Уул уурхайн салбар ч ойрын хоёр гурван жилдээ тийм ч нааштай сэргэх хандлага байхгүй учраас өөрөө өөртөө ажлын байр бий болгох энэ салбараа дэмжихэд анхааръя гэсэн бодлого салбарын яамнаас баримталж байна.

Тиймээс 546 мянган хүнийг дэмжих үүднээс манай яамнаас бичил бизнесийн дэмжих хөтөлбөр санаачлан Засгийн газраас тогтоол гаргуулсан. Хөтөлбөрийн хүрээнд 100 гаруй тэрбум төгрөгийг ойрын жилүүдэд зарцуулъя гэсэн зорилт тавиад ажиллаж байна.

Бичил бизнес эрхэлж байгаа хүмүүс маань энэ хөтөлбөрт хамрагдсанаар албан болно. Зохих хуулийн хүрээнд ажиллаж, албан татварууд нь ил болсноор зөвхөн тухайн иргэнд гэлтгүй улсад ашигтай. Санхүүгийн эх үүсвэрийг бид Ерөнхий сайдтай ярьж байна. Бид мэдээллээ ил тод өгнө. Ойрын хугацаанд зохих эх үүсвэрээс нь санхүүжүүлнэ. Манай хөтөлбөрт хамрагдахын тулд бүртгэлтэй, мэргэжилтэй байх ёстой гэх мэт зохих шалгуурыг тавина.

-Хамгийн гол нь энэ хөтөлбөрт хамрагдахын тулд зөв мэдээлэлтэй байх. Гэтэл хороогоор эргэлддэг хэдэн хүн л аваад өнгөрчихдөг сөрөг тал бий?

-Урьд нь манайхаас хэрэгжүүлж байгаа     хөдөлмөр эрхлэлтийг дэмжих      хөтөлбөрүүд мэдээлэл муутай хэрэгждэг байсан бололтой. Жишээ нь, Чингэлтэй дүүргийнхэнд залуучуудын болоод 35-аас дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн мэдээллийг ард иргэддээ нээлттэй болго гэсэн чиглэл өгснөөр 50-60 төсөл нь 1000 гаруй болж ирдэг болсон юм.

-Ажилгүйдлийн төвшин өсөөд л байдаг. Гэтэл ажлын байрны захиалга өмнөх жилүүдэд нэг дахин буурсан статистик байна?

-Монгол Улсын эдийн засгийн өнөөдрийн бүтцийг харахад дийлэнх үйлдвэрлэл маань улирлын чанартай байдаг. Жишээлбэл, уул уурхайн салбар гэхэд зундаа ажиллаад өвөлдөө амарчихдаг. Тиймээс улирлаасаа шалтгаалаад ажилгүйдэл өсөх хандлага бий. Эдийн засаг агшсан учраас ажилгүйдэл өссөн нь үнэн. Гэхдээ ажилгүйдлийг шийдэхийн тулд л бичил болон өрхийн бизнесийг дэмжих хөтөлбөр Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж байгаа юм. Хөдөө орон нутагт манай яамнаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдэд иргэд маань маш идэвхтэй хамрагддаг. Хамгийн гол нь Монгол Улсын Засгийн газар, УИХ дээр талцаж, фракцлаад байлгүй эдийн засгийн том том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй байна. Жишээ нь, төмөр зам, Таван толгойн төсөлд 60-80 мянган ажлын байр бий болох эдийн засгийн тооцоо бий. Тэгэхээр намууд маань ойлгоцоод  том том төслүүдээ явуулаач ээ хэмээн Хөдөлмөрийн сайдын хувьд хүсмээр,  хэлмээр байна.

-Өнөөдөр Монгол Улсад 80 гаруй Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв үйл ажиллагаа явуулдаг ч 37 нь төрийнх. Ер нь МСҮТ-ийг төгссөн залуусын хэдэн хувь нь ажлын байртай болдог юм бэ. Зах зээлдээ эрэлттэй мэргэжлээр залуусыг бэлтгэх талаар төрөөс ямар бодлого баримталж байна?

-Мэргэжлийн     сургалт үйлдвэрлэлийн төвүүдийнхээ үйл ажиллагааг жил бүр сайжруулж байна. МСҮТ-ийг төгссөн залуус хөдөлмөрийн зах зээл дээр гараад 80 гаруй хувь нь ажлын байртай болдог гэсэн судалгаа гарсан. Энэ бол өндөр үзүүлэлт. Зах зээлд өндөр  эрэлттэй байгаа мэргэжлээр залуусыг сургахыг ихэд эрмэлзэж байна.

 Гэхдээ хөдөө аж ахуйн салбарт жишээ нь тракторчин ховордлоо гэдэг. Манай яамнаас хүнд машин механизмын оператор, механикчдыг бэлтгэхдээ хөдөө аж ахуйн салбарт ч хөрвөх чадвартай байх гэсэн бодлого барьж, МСҮТ-дөө ч ийм шаардлага тавьдаг. Хэдийгээр өнөөдөр уул уурхайн салбар зогсонги байдалд орсон ч цаашид мэргэжлийн боловсролтой залуучуудыг энэ салбарт зориулж бэлтгэх шаардлага байгаа. Сэлэнгэ аймгийн Сант суманд МСҮТ-ийн бэлэн байр бий. Хөдөө аж ахуйн МСҮТ өмнө нь хичээллэж байсан юм. Цаашид үүнийгээ сэргээе гэж төлөвлөсөн.

Учир нь Монгол Улс уул уурхайн том том боловсруулах үйлдвэр ойрын жилүүдэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа шүү дээ. Мөн маргааш Ховдын Политехникийн коллежид залуу малчны анги нээнэ. Эхний ээлжинд 20 гаруй хүүхэд бүртгүүлсэн. Хөдөө орон нутагт ажиллахаар малчид маань залуу халаагүй боллоо гэдэг. Жил бүр залуу малчдын тоо 1 хувиар багасаад байгаа гэсэн бодит статистик бий. Тиймээс төр үүнд анхаарах ёстой.

Залуу малчид маань мэргэжлийн, боловсролын үнэмлэхтэй байя. Ядаж гар утсаараа банктай холбогдоод санхүүгийн бүх мэдээллээ авдаг байг. Малчин хүн маань өөрөө мэдлэггэй, боловсролтой,      үйлдвэрлэгч, экспортлогч байх хэрэгтэй. Хөдөлмөрийн үр шимээ ченжид мөлжүүлдэг байж болохгүй. Тиймээс л залуу малчны анги нээж байгаа юм. Баянхонгор, Ховдын коллежид нээгдэнэ. Заавал анги танхимд удаан суулгаад байлгүй, зайны, практик сургалтанд анхаарал тавина. Энэ нь туршилтын журмаар хэрэгжүүлж’ буй ажлуудын нэг.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх жилийн эхний өдрөөс нэмэхээр тогтсон. Энэ нь эдийн засгийн хувьд хүндхэн байгаа энэ үед оновчтой шийдвэр байж чадах уу?

-Тэтгэврийн доод хэмжээ 230 мянган төгрөг байхад ид ажил хийх насан дээрээ байгаа хүн 192 мянган төгрөг авбал шударга бус биз дээ. Тэгзхээр ажил хийж байгаа хүн тэтгэврийн доод хэмжээг тогтоолгосон хүнээс илүү мөнгө авах ёстой. Энэ бол олон улсын баримталдаг зарчим. Монголчууд бид өөрсдөө монгол хүнээ үнэлэхгүй бол гадаадынхан үнэлнэ гэж үгүй. Төсөвт бол айхтар ачаалал өгөхгүй.

Үнэндээ 50 гаруй мянган хүний л асуудал яригдаж байгаа.Төсвөөс 15,6 тэрбум төгрөгийг ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс суутгахаар манай үндэсний зөвлөлөөс шийдвэрлэн Сангийн яам руу албан бичиг явуулсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хуулиар Үндэсний зөвлөлийн тогтоол бол эцсийн шийд гэж байдаг. Тэгэхээр хуулийн дагуу гаргасан шийдвэр. УИХ, Засгийн газраар заавал батлуулах шаардлагагүй. Гадаадын компанийн 30 гаруй тэрбум төгрөгийн татварын өрийг өршөөж болдог. Томоохон компаниуд ч өчнөөн тэрбумаар нь өрөө өршөөлд хамруулдаг. Харин Монгол хүнийхээ ажлын үнэлэмжийг дээшлүүлэхэд 15 тэрбум төгрөг яагаад гаргаж болохгүй гэж. Би бол энэ мөнгийг гаргах ёстой л гэж үзэж байна.

-Эерэг сөрөг янз бүрийн ойлголтууд л байна?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмснээр жолооч нарын торгууль 25 дахин нэмэгдэж  байна хэмээн зарим хүн буруу тайлбарлаж байна билээ. Ингэж гуйвуулах шаардлага байхгүй. Тийм зүйл байхгүй гэдгийг хэлье. Яагаад гэвэл есдүгээр сарын 1-нээс Зөрчлийн хууль үйлчилнэ. Хууль зөрчсөн жолооч торгуулийн нэгжээр л мөнгө төлнө. Хамгийн гол нь бид яагаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмсэн бэ гэхээр Монгол хүнийхээ ажлын үнэлэмжийг сайжруулах гэсэн юм. Дээрээс нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компаниуд гаднаас ажиллах хүч авах уу, монгол хүнийг ажилд авах уу гэдэг эдийн засгийн хөшүүргийг бий болгохыг зорьсон. Өөрөөр хэлбэл, Хятад ажилтан авахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нугалж байж хөдөлмөрийн зах зээлд оролцдог. 240 мянган төгрөгийг хоёр дахин нугалж төлөөд гаднаас ажиллах хүчин авах уу эсвэл монгол ажилтан авах уу.

-Гадаадаас ажиллах хүч авахыг бодлогын хүрээнд хумих хэрэгтэй байх. Энэ талаар танай яамнаас ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?

-30 гаруй мянган ажилтан гадаадаас авч ажиллуулж байсан үе бидэнд бий. Миний хувьд Хөдөлмөрийн яамыг толгойлж байгаагийн хувьд энэ жил гадаадаас авах ажилчдын тоог 30-50 хүртэл хувиар бууруулна гэж төлөвлөж байна. Монголд жилд 20 мянган залуу мэргэжлийн боловсон хүчин болж бэлтгэгддэг. Бид өөрсдөө бэлтгэж байгаа юм. Тэгэхээр энэ олон мянган ажилчин залуугаа ажлын байраар хангах үүрэг бидэнд ногддог. Гадаадаас авч байснаас өөрийн залуусаа ажиллуулъя.

Ер нь, Иргэдийг ажлын байраар хангах асуудпыг ганцхан Хөдөл- мөрийн яам шийдчихдэг юм биш. Яамд хоорондын уялдаа холбоогоо сайжруулж, үйл ажиллагаагаа нягтруулж, Засгийн газар, УИХ-ын шийдвэрээс ч шалтгаалдаг юм.

/Ардчилал сонин/

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.