МАХН-ын “их сунгааны хурдан морьд”-ын зүс тодорлоо. Тодорхойгүй хугацаанд түр хойшилсон байсан МАХН-ын 13 дахь бага чуулган өнөөдөр ширүүхэн болж өнгөрлөө. Энэ удаагийн хуралдаанаар МАХН 2016 оны УИХ-ын сонгуульд хэрхэн оролцох журам, сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг хэрхэн тодруулах, ямар шалгуур үзүүлэлтийг голчилж үзэх, сонгуульд ялвал эх орон ард түмнийхээ төлөө, гишүүд сонгогчдын итгэлийг хэрхэн дааж ажиллах зэрэг зарчмын асуудлуудыг ярилцаа.
Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг МАХН-ын анхан шатны үүрээс сонгож ирүүлсэн бөгөөд хурлын шийдвэрээр сонгогдсон нэр дэвшигчдийг ямар ч тохиолдолд өөрчлөхгүйгээр батлах шийдвэрийг гаргасан байна. Мөн өмнөх сонгуулиудад МАХН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон нь ганцаарчилсан тоглолт хийх, намын бодлого шийдвэрийг эсэргүүцэх, намаа хаяж гарчихаад сонгууль дөхөөд ирэхээр нэр дэвшихээр эргээд ирэх явдлыг зохицуулах шаардлагатай талаар ярилцсан байна. Түүнчлэн аль нэг намтай эвсэх эсэх асуудлыг нээлттэй үлдээжээ.
МАХН-ын бага чуулган ирэх долоо хоногийн Мягмар гарагт дахин хуралдахаар болжээ.
О.АНИРЗУН