Comment.mn

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр цалин биш торгуулийн хэмжээ нэмэгдэнэ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмнэ гэдэг цалин нэмэгдэнэ гэсэн үг биш юм. Харин хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр жишиг барьдаг төлбөр, торгуулийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Ялангуяа хувийн компаниуд цалингаа тэр бүр нэмэхгүй. Иргэдийн хувьд хувиараа нийгмийн даатгал төлдөг бөгөөд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр баримжаалан төлдөг аж. Хамгийн багадаа 21 мянган төгрөг байдаг тэгвэл ирэх жилээс энэ тоо өсөх болж байгаа юм. Түүнчлэн Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192500 төгрөгөөр торгодог байсан бол ирэх жилээс энэ тоо 240.000 төгрөг болно.

хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр жишиг барьдаг төлбөр, торгуулийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэгдэхтэй холбогдуулан энэ итгэлцүүрт дүйцүүлсэн торгуулийн хэмжээ бүгд өснө гэсэн үг. Өнгөрсөн намраас хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд жолоочийн хариуцлагыг өндөржүүлэх үүднээс зөрчил гаргасан жолоочийн торгуулийн хэмжээг нэлээд өндөр ногдуулсан. Тэгвэл уг торгуулийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэмэгдэлтэй уялдан ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 25 хувиар өснө.

торгуулийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэмэгдэлтэй уялдан ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 25 хувиар өснө

Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээгээр буюу 48 мянган төгрөгөөр торгоно гэж заасан. Тэгвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр 60 мянган төгрөгийн торгууль төлөх болно. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 384 мянга байсан бол 480 мянган төгрөг болж өснө. Харин согтуугаар давтан жолоо баривал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ 768 мянга байсан бол 960 мянган төгрөгийн торгууль төлнө. Ганц замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийн торгууль бус хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр дүйцүүлдэг бүх торгуулийн хэмжээ дээр дурдсан шиг өөрчлөгдөнө.

Түүнчлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдог торгууль шийтгэлийн хэмжээ нэмэгдэхээс биш ард иргэдийн цалин нэмэгдэхгүй гэдгийг дахин нэг сануулъя.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд ажиллаж байгаа ажилтанд төлөх хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм.

Т.Буянаа

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.