Comment.mn

Жүжигчин Амараагийн бичлэгийн талаар Ерөнхийлөгч үзэл бодлоо илэрхийллээ

Жүжигчин Амараагийн “Би юу хийчихэв ээ” хэмээх бичлэг өчигдөр оройноос эхлэн цахим орчинд тарсан. АН руу чиглэсэн, тэр дундаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг онцолж чичилсэн гэдэг нь харагдаж байгаа уг бичлэгийн захиалагч нь хэн бэ гэсэн асуулт өнөөдөр хөвөрсөөр байна.
Мэдээж энэхүү бичлэг зөвхөн Амараагийн хувийн бодол биш, өөр зорилготой гэдэг нь илэрхий. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг бичлэгийн талаар “Эрх чөлөө иймдээ л сайхан” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичиж үзэл бодлоо илэрхийллээ. Ингэхдээ мөн өмнөх сонгуулиар жүжигчин Амраагийн олон нийтэд хүргэж байсан “Олуулаа ялна шүү” хэмээх сонгуулийн сурталчилгааг ч хуваалцаж, сануулжээ.

Эх сурвалж: mnews.mn

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.