Comment.mn

Уурхайн баялгийг зөв ашиглахгүй бол Үндэстэн “мөхөх” нь

Манай улсыг алтан дээр суусан “гуйлгачингууд” гэж хэлж байсан үе саяхны /26 жилийн өмнөх/ Ардчилалтай зэрэгцэн сонсогдож байж билээ. Бид хөрсөн доорх баялагаа зөв зохистой ашиглаж чадахгүй болохоор “ядуу” хэвээрээ үлдэж, бүүр баялаггүй болох зам нээгдэх шиг. Улс төрийн нөлөө ч харьцангуй “хутгалдан” байдаг байгалийн баялгийг зөв зарцуулаагүйгээсээ болон “баялгийн хараал” гэгчид өртсөн маш олон жишээг бид Дэлхий нийтээс тольдож болно.

8d52f2cc8aaa88fdbig

 Манай оронд уул болгон доороо ”эрднэс нуун” дүнхийх шиг. Үүнийг нь нутгийн ардууд мэдэн сайхнаар нэрийдсэн сонин түүхтэй. Таван толгой /таван төрлийн ашигтай/, Оюу толгой, Нарийн сухайт, Өндөр ширээт, Бор толгод, Болцын энгэр, Шар зүрэм гэх мэтээр баялагаар нь нэрийдэн дууддаг. Гэтэл манай төрийн үйлчилгээ үзүүлдэг байгалын баялгийг зүй зохистой ашиглах зорилгоор байгуулагдсан яам, төрийн агентлаг, газрууд бүүр “наймааны” амтанд орсон гэлтэй байх юм. Хаа сайгүй ашиглалт, олборлолт, хайгуулын лиценз буюу эрхийн бичгийг өгч орхино.

Үүнийнх нь балгаар Хятад, Канад, Америк, Орос, Англи, Герман гэх мэт 23 орны компаниуд хүч түрэн орж ирж хаа сайгүй газар “сэндийчнэ”. Ирээдүйд үр хүүхдийг маань гишгих газаргүй болтлоо газар “хөндөж” орхино. Эрхийг нь өгч болсон юм чинь хууль хүчнийхэнтэйгээ хамтраад буцааж цуцлах “хөөн явуулах” чадалтай, эрх мэдэлтэй баймаар байна. Тэд хууль зөрчөөд хэмээн хэдэн албан бичиг өгөхөөс хэтрэхгүй юм. Түүнийг нь “хэлэлцэж” байна хэмээн хэдэн жил ч болж болно. Тэр хугацаандаа төрийн хэн нэг эрх мэдэлтэнг “чихдэж” аргалуулна эсвэл хоног өдрийг өнгөрөөж улам илүү ухна.

b3c9c8db35464988big

Янз бүрийн зорилгоор эрхийн бичгээ авсан компаниуд “нөхөн сэргээлт” хийнэ гэж мэддэггүй болтой. Эх орондоо, нутагтаа “гишгих” газраа заалгаад удаж байна бид. Харин ч Монгол хүн “уужуу дотортой” юм. Нутагтаа эргээд очиход танихгүй болтлоо өөрчлөгдөж. Шүтэж өргөл өргөдөг уул маань “ёолон уйлж” байгаа байхдаа гэмээр сэтлэн хүнд машинаар “даруулж” орхиж.  Доор нь алт илэрсэн юм байх. “Алтыг нь аваад авдрыг нь хэмхчин хаяж” байгаа мэт санагдмаар. Лицензээ өгч болж байгаа юм чинь хураан авч, хариуцлага тооцож чаддаг байя л даа.  Баялаг ашиглах хуулиа чангатгая.

Хэрэв эргэн нөхөн сэргээлт хийхгүй, авах ёстойгоосоо илүү авбал тухайн компанийг нь “хөрсөнд нь шингээчихдэг” болохоор чанга хуультай байя. Монгол хүн төрийн албанд ажиллаж байж эх оронч сэтгэлгээ дутаад байх шиг “харалган” юм. Эрхийг нь өгсөн шигээ “эргүүлэн татдаг” болох санаа байна. Төрийн байгууллагаас авсан лицензын явцыг тухайн аймгийн засаг дарга хамгийн бага нэгждээ хянадаг. Гэтэл засаг дарга нарийн хамгийн том бизнес болсон уурхайн компанийг нутгийг нь “сэндийчиж” байхад хараад халаасаа “тэмтрээд” суух юм. “Тэмтрээд” гэдэг нь өөрөө гаргасан торгуулиа /засаг даргын захирамж/ халаасандаа өөр хэлбэрт оруулан /хамгийн багадаа 40 сая орчим төгрөг/ амаа “хамхиулахыг” хэлдэг болж. Энэ бол жинхэнэ эмгэнэл. Нутгийн хүү л аймгийн засаг дарга болж байгаа шүү дээ.

download (3)

Гэтэл нутгаа зарж идээд төрийн ажил хийсэн нэр зүүдэг “моод”-той болчихсон. Тэдгээр дарга нарийг аймгийн цагдаа шалгаад ч нэмэргүй л дээ. Хотоос хүчний байгууллагынхан бас л шалгахгүй учир нь ард нь төрийн томоохон “авилгач” ажиллаж байгаа хойно. Хүчнийхэн төрийн мэдэлд орчихож.  Энэ мэт гинжин хэлхээгээр Монголын минь хөрс шороогоороо эргэж хэзээ ч зүлэг ургахгүй, хэзээ ч мал бэлчхээргүй болтлоо “доройтоод” байна. Манай үе үеийн төр шийдэж чадахгүй байгаа энэ асуудалд Дэлхий чимээ тавиасай. Бүх алт, эрдэнэс, байгалийн баялагтай уулыг Дэлхийн өвд бүртгэж “дархлаасай” билээ.

Эзэд нь эх орноо хайрлаж чадахгүй бол эх дэлхийг хайрлагчдаар “мануулах” хэрэгтэй байна. Монголчууд бид хоёрхон ордыг л зөв ашиглаж чадвал ядууралгүй амьдрах бүрэн боломжтой орон шүү дээ. Гэтэл эзэд нь эзэн шиг биш хоноцын сэтгэлээр хандаад байгаа болохоор уулс минь “мөхөж” байна даа.

Б.Саран

Эх сурвалж: Ugluu.mn 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.