Comment.mn

Оросын тэрбумтан Олег Дерипаска Женко Баттулгыг худалдаж авсан түүх

Оросууд Оюу толгой, Таван толгой хэмээх бялуунаас хүртэж чадаагүй. Бялуу хүртэж чадаагүй уураа шатахууныхаа үнийг нэмж, цоргыг хааж гаргадаг байлаа. Яагаад ч юм бэ оросуудад Монгол Улсын байгалийн баялгаас бид хүртэх ёстой гэх далд гомдол яваад байдаг.

2006 онд ОХУ-ын Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдхүүнд “Хөнгөн цагаан”-ы хаан Олег Дерипаска гэдэг нөхөр Монгол Улсад ирсэн. Тэрбээр Таван толгойд оролцох гол тоглогч гэдгээ зарласан билээ.

Энэ үеэс эхлэн Оросын олигарх Олег Дерипаска “Женко” Баттулгыг өөрийн хүн болгосон гэдэг. Тэр ч бүү хэл монголын хэвлэлүүдийг барихын тулд 850 мянган ам.доллар Х.Баттулга шилжүүлсэн талаар өнөөгийн УИХ-ын гишүүн Г.Уянга бичиж байлаа. Спиртын наймаа хийж яваад уул уурхайн бизнесээс хоцроод одоо хүртэл хөмсөг зангидаж явдаг гэгдэх Х.Баттулга Таван толгойг “булаах ажиллагаа”-г эрчимтэй хийж ирсэн.

Тухайн үед АПУ-ийн Г.Батхүү, Батж.Батбаяр, Т.Бадамжунай, “Алтай трейд”-ын Сү.Батболд, Д.Идэвхтэн, MCS груп­пын Д.Оджаргал, “Петровис”-ын Ж.Оюунгэрэл зэрэг 14 хүн Таван толгойн ордыг эзэмшиж байсан. 2007 оноос эхлэн Х.Баттулга Таван толгойн хувьцааг олон улсын биржид гаргах талаар санал санаачилга гаргаж байсан юм билээ. Тэрээр “Ухаа худаг” төслийг амжилттай явуулахын тулд төрд шургалсан олигорхууд Таван толгойн IPO гаргахгүй байна” гэж үглэсээр.

Ямартай ч Х.Баттулгын хүчин чармайлалтаар Таван толгойн орд газар төрийн мэдэлд ирсэн. Харин одоо яаж оросуудад өгөх бэ гэдэг нь дараагийн нүүдэл. Таван толгойн хувьцааг гадаадын хөрөнгийн бирж дээр гаргах замаар оросуудад өгөх боловсон арга байсан. Ийм тохиолдолд төмөр зам, авто зам, боловсруулах үйлдвэргүй ч Таван толгойн орд газрын хувьцаа долоо хоногийн дотор унаж бусдын идэш нь болох нь мэдээж. Олон улсын бирж дээр хувьцаа гаргахыг шахаж байсан энэ үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвшөөрөл өгөөгүй юм.

Хэрвээ зөвшөөрөл өгсөн бол О.Дерипаскагийн “БазЭл” компанийн мэдэлд Таван толгойн хувьцаа орох магадлалтай байсан. Түүний мэдэлд 35 уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй Б.Энэбиш (Эрдэнэс-Таван толгойн захирлаар ажилласан нь тохиолдлын хэрэг биш байсан болов уу) захиралтай “Бату майнинг”, Х.Батулгын хувь эзэмшдэг “Кредит”, “Капитрон” банкууд очоод байлаа. Энэ жижиг банкууд дээр томоохон орд газруудын тусгай зөвшөөрлүүд байсан гэх юм билээ. Яагаад Олег Дерипаскад Таван толгой хэрэг болов оо.

Олег Дерипаска “Таван толгой”-г Роман Аркадьевич Абрамовичид амалсан

2008 онд ЗТБХБ-ын сайд болон төмөр замын удирдлагууд БНХАУ-д айлчлан олон тооны хамтран ажиллах гэрээ, санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн “Баттулга хятадуудтай нууц гэрээ хийсэн” гэдэг асуудал. Айлчлалын бүрэлдхүүн “Делонги” компанийн ТУЗ-ын дарга, хятадын хамгийн залуу тэрбумтны гэрээр зочилсон байдаг. Моа Зу Дуны амьдарч байсан гэх эртний ордны хажуу байранд ОХУ-ын Ерөнхийлөгч асан Борис Ельцины охин Татъяна Деяченко амьдардаг болохыг мэджээ.

Хятадын залуу тэрбумтан “Манай Делонги компанийн 28 хувийг Роман Аркадьевич Абрамович эзэмшдэг. Тэгээд Борис Ельцины охинд энэ ордны нэгээхэн хэсгийг худалдан авч өгсөн юм. Роман Аркадьевич Абрамович Англид биш Хятад улс мөнгө хийдэг. Тэр энд есөн коксжих үйлдвэртэй. Есөн коксжих үйлдвэр нь “Пушин”, “Винсвэй” зэрэг компаниудаар дамжуулан Монголын Таван толгойгоос нүүрс авдаг” гэж ярьжээ. Энэ яриа айлчлалд явсан эрхмүүдийн нүдийг нээгээд зогсохгүй, харанхуйд гэрэл асах шиг гялбуулж эхэлсэн аж.

Ямартай ч Монголын нүүрсийг Роман Аркадьевич Абрамович авдаг болох нь тодорхой болов. Тэгвэл Олег Дерипаска,Роман Аркадьевич Абрамович хоёр ямар холбоотой бэ. Агуу их ЗХУ улс задран унаж олон арван жилийн турш боссон аж үйлдвэр, уул уурхай, эрчим хүчийг цөөн тооны олигархууд хувьчлал нэрийн дор хуваан авсан. Яг ийм шударга бус хуваарилалт Монгол Улсад ч явагдсан билээ.

Оросын олигархуудын “Загалмайлсан эцэг” бол ОХУ-ын Ерөнхийлөгч асан Борис Ельцин гэдэг юм билээ. Тэр эрхмийн бүтээсэн бүтээлүүдийн “сороор” Олег Дерипаска, Роман Аркадьевич Абрамович нар зүй ёсоор ордог байх юм. “Хөнгөн цагаан хаан” гэгдэх Олег Дерипаска Монгол дахь “хүүхэлдэйгээрээ” дамжуулан кокжсон хямд нүүрс, ордыг найздаа амалсан байдаг. Тэгээд дараа нь Монголын хямдхан нүүрсээр дамжуулан Хятадын гангыг үйлдвэрт хувь эзэмших, хяналт тогтоох далд сонирхол байсан юм билээ.

Оросууд ямар ч тохиолдолд нарийн царигаар нүүрсээ тээвэрлэнэ. Тэр нүүрс нь Таван толгойн нүүрс шүү дээ. Коксжсон нүүрсний ордыг өөрийн гартаа баттай оруулж авахын тулд үнэ цэнэгүй, мөрөөдөлгүй болгох учиртай. Дараа нь эрлийз, хурлийз, Энхсайхан мэтийн нөхдөд дийлдсэн мэт дүр үзүүлж нарийн царигаа тавьчихаад хилийн цаана мөнгөө тоолох учиртай. Нарийн өргөн гэх маргаан хүртэл улс төрчдөд ямар их ашиг авчирч байгааг таахын аргагүй юм даа. “Хөнгөн цагааны хаан” гэгдэх Олег Дерипаскагийн цаана орос, хятадын тэрбумтангууд бий. Тэдний дэргэд “Женко” Баттулга бол жижигхэн хүүхэлдэй, тоосонцор л доо.

ulstor.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.