Хоёр дахь нь Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Батхүү “Хан ресурс”-тэй холбоотой асуудал манайхаас гараад Хууль зүйн яамны мэдэлд шилжсэн. Хуулийн дүгнэлт, шийдвэр нь гарчихсан учраас цаашид Хууль зүйн яам голчилж ажиллах учиртай” хэмээн манай сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.Энэ бүхэн Монгол Улс “Хан ресурс”–ын өмнө буруутайг олон улсын Арбитрын шүүх дэлхий нийтэд хөдөлшгүйгээр нотоллоо. Өртэй хүн, өттэй мал хоёр өөдөлдөггүй гэдгээр асуудлыг яаж ч үгүйсгэж дэвхцээд нэмэргүйгээр 70 сая ам.долларыг төлөхөөс өөр аргагүй байдалд орсон. Хөөрхий, Сангийн сайд Б.Болор л цээжний пангаар “Та нар айлтгүй, төр төлнө” гээд байгаа боловч ийм хэмжээний өрийг даах чадамж манай төсөвт бийсэн билүү. Тиймээс хэрхэн яаж шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухайд төрд ачаа үүрүүлэхээс илүүтэй Монгол Улсыг өрөнд оруулсан тухайн үеийн Засгийн газар, түүнийг тэргүүлэх Ерөнхий сайд асан С.Баярт эхлээд хариуцлагат тооцох нь шударга үнэнд нийцэх ёстой бус уу.
Ингэж өчих үндэслэл бий. Үүний тулд үйл явдлыг сөхөх нь зөв байх. Канадын “Хан ресурс” компани нь Дорнод аймгийн нутагт ураны ордыг эзэмшдэг байв. Монгол Улс 2009 онд Цөмийн энергийн тухай хуультай болж, ураны лиценз бүхий компаниудыг шинээр бүртгэж эхлэх үед “Хан ресурс” компани бүртгүүлээгүйн дээр мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанид хэд хэдэн зөрчил илрүүлсэн байдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газар дээрх мэдээллийг үндэслэн “Хан ресурс”-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоход тус компани Монгол Улсын Засгийн газрын эсрэг 2011 оны нэгдүгээр сард 326.0 сая ам.долларын нөхөн олговор олгохыг шаардаж улмаар олон улсын Арбитрын шүүхэд хандсанаар асуудал анх үүссэн.
“Хан ресурс”-ын лицензийг хураан авах шийдвэрийг тухайн үеийн Цөмийн энергийн газар, Засгийн газар хуулиа баримтлан дангаараа шийдээгүй. Шийдвэр гаргаж, эрхийг нь цуцалсан нь Засгийн газар шүү дээ. Түүнчлэн хуулийн дэг жаягаар бол олон улсын Арбитрийн шүүхэд Засгийн газар хариуцагчаар оролцдог төдийгүй тэр хэрээр хариуцлагыг нь Засгийн газар л хүлээх учиртай. Засгийн газар гэдэг нь мэдээж С. Баяр.
Арбитрын шүүхийн үйл ажиллагаа үндсэндээ дөрвөн жил орчим үргэлжилж, манай үе үеийн Засгийн газар асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг байгуулан удаа дараа гэрээ хэлцэл хийсний үр дүнд эдүгээ “Хан ресурс” компанид нөхөн төлбөр болон Арбитрын үйл ажиллагааны турш гарсан зардлыг бага боловч хэмжээгээр бууруулж чадсаныг Шинэчлэлийн Засгийн газрын гавьяа гэе дээ. Хэрэвзээ асуудал анх яригдаж байх үед төлбөрийн хэмжээ ойролцоогоор 106 сая ам.доллар гэгдээд зогсохгүй хүүгийн төлбөр гэж нэмж жилд 2.65 сая ам.доллар дээр унасан бол яах байсан юм. Учир иймээс л монгол төгрөгт шилжүүлэхэд хоёр тэрбум орчим төгрөгийн нөхөн төлбөрт унагасан хариуцлагыг С.Баяраас нэхье гээд байгаа хэрэг.
Тэгээд ч “Хан ресурс”-ын лицензийг хураан авах шийдвэрийг тухайн үеийн Цөмийн энергийн газар, Засгийн газар хуулиа баримтлан дангаараа шийдээгүй. Шийдвэр гаргаж, эрхийг нь цуцалсан нь Засгийн газар шүү дээ. Түүнчлэн хуулийн дэг жаягаар бол олон улсын Арбитрийн шүүхэд Засгийн газар хариуцагчаар оролцдог төдийгүй тэр хэрээр хариуцлагыг нь Засгийн газар л хүлээх учиртай. Засгийн газар гэдэг нь мэдээж С.Баяр.
Хэрэвзээ энэ бүхэн үнэн байх аваас “Хан ресурс”–ын өмнө С.Баяр бөхийж, Монголын Улсын төлөх учиртай 70 сая. ам долларыг ах нартайгаа нийлж төлөхөөс өөрөөр яахав. Ах нар нь түүнд зүгээр л үүрэг даалгавар өгөв гэж. Тэгээд ч С.Баяр шиг хүн сул хөдөлнө гэж үгүй биз. Нөгөөтэйгүүр, Приаргуны уурхайн гол түүхий эд болох ураны хүдрийг Мардайн ордоос социализмын үеэс ханган нийлүүлж байжээ. Энэ төрлийн гэрээ хэлцлийг 1981 онд маш нууц байдлаар хийсэн гэх баримтыг ч “Өдрийн сонин” анх дэлгэж тавьсан.
Энэ эрхэм тухайн үеийн Засгийн газрыг тэргүүлж байхдаа өндөр хамартнуудад ихээхэн үйлчилсэний горын эхнийх нь” Хан ресурс” байж мэднэ. “Өдрийн сонин”-д өгүүлсэн баримтаар бол С.Баяр нь 2008 оны дөрөвдүгээр сард ОХУ-д Ерөнхий сайдын хувьд айлчилсан. Орос школтой түүнийг ах нар хэрхэн ашиглахаа мэднэ. Эсвэл түүнийг шахаанд оруулж, Канадын компанийг хөөх даалгавар өгсөн ч юм уу хэн мэдлээ. Бас дам сонссон, гудамжаар хэсүүчлэх яриагаар, Москва урьд нь ашиглаж байсан, нөөцийг нь тогтоосон Мардайн орд газраа С.Баяраас нэхэхэд мань эр ямар ч бодлогогүйгээр “ Энэ асуудалгүй” гэсэн юм байх.
Ганц Мардай ч биш өөр хэд хэдэн асуудалд ийм хариултыг өгсөн гэх. Ямартай ч айлчлалаас ирснийхээ дараа Дорнодын Мардайн ордын үйл ажиллагаатай танилцсаныг, тэндээсээ нисдэг тэргээр Чита мужийн Краснокаменскт очиж, Приаргуны уул уурхай, химийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байдаг. Москвагаас иргэж ирснийхээ дараа 2009 оны хавар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр зөвлөмж гаргуулах, атомын эрчим хүч ашиглах талаар төрийн бодлого, хуулийн төсөл боловсруулах ажлыг яаравчлан эхлүүлж улмаар “Монгол Улсын төрөөс цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”, “Цөмийн энергийн тухай” хуулийг тус тус батлуулсан ч цаанаа ах нарын даалгавар байхыг үгүйсгэх аргагүй юм.
Хэрэвзээ энэ бүхэн үнэн байх аваас “Хан ресурс”–ын өмнө С.Баяр бөхийж, Монголын Улсын төлөх учиртай 70 сая. ам долларыг ах нартайгаа нийлж төлөхөөс өөрөөр яахав. Ах нар нь түүнд зүгээр л үүрэг даалгавар өгөв гэж. Тэгээд ч С.Баяр шиг хүн сул хөдөлнө гэж үгүй биз. Нөгөөтэйгүүр, Приаргуны уурхайн гол түүхий эд болох ураны хүдрийг Мардайн ордоос социализмын үеэс ханган нийлүүлж байжээ. Энэ төрлийн гэрээ хэлцлийг 1981 онд маш нууц байдлаар хийсэн гэх баримтыг ч “Өдрийн сонин” анх дэлгэж тавьсан. Тус уурхай нь 700 метрийн гүнд боловсруулалт явуулдаг хуучин Зөвлөлтийн цөмийн цэнэгт хошууны гол үйлдвэр гэнэ билээ.
Эх сурвалж: www.mminfo.mn