Зам тээврийн сайд М.Зоригт Opendoor сонины 2016 оны дөрөвдүгээр сарын 1-ний дугаарт сүүлийн үед улс төрд болж буй асуудалаар Монгол Улсын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Б.Ганчимэгтэй ярилцаж байр сууриа илэрхийллээ. Түүний ярилцлагаас чухал сэдвүүдийг тоймлон хүргэж байна.
Олон янзын баримтат кино гарах юм. Олон нэвтрүүлэг гарах юм. Ардчиллын 13 гээд л бид ярьдаг. Сүүлдээ бүгд хувьсгалын эцэг болох аян дайнд мордох шиг. Саяхан Д.Бямбасүрэн гуайн оролцсон нэвтрүүлгийг, Б.Сосорбарам гуайн орсон нэвтрүүлгийг үзлээ. Бас талийгаач С.Зоригийн хэрэг тойрсон хачин зүйлс гарч байна. Олон түмэнд их сонин саалгаатай мессежүүд очлоо.Танайхан өнөөдөр нэг нэгнийхээ нүүрэн дээр бие биендээ ямар төвшний ёс суртахуун барьдаг болчихсон юм бэ?
Энэ бол бидний л дотроо өвдөж яваа өвчин байхгүй юу даа. Шарх байхгүй юу.
Уржигдар Э.Бат-Үүл ах надруу утасдаад бараг бүтэн цаг загналаа. Яах гэж загнаад ч байгаа юм. Ер нь бухимдалтай байна гэдэг нь л надад мэдрэгдээд байгаа юм. Өөр загнах хүн олдохгүй л байгаа байх л даа.Манай Со гавьяат маань над руу байнга яриад байдаг хүн биш л дээ. Хааяа нэг намайг улс төрийн акц хийсний дараа ярьдаг. Миний хүү зөв шүү гэж. Н.Алтанхуяг ерөнхий сайдын асуудал дээр намайг байр сууриа илэрхийлсний дараа, Н.Энхбаярын асуудлаар байр сууриа илэрхийлсний дараа гэх мэт үед над руу залгаж байсан. Саяхан нэг нэвтрүүлэг яваад л байсан. Харсан чинь нөгөө гавьяат маань харин бидэн рүүгээ нулимж байдаг юм. Нэг жижиг гитар барьчихаад манай муу хэн шиг байгаа биз ч гэх шиг. Тэр чинь Ерөнхийлөгчийг элэглэж байгаадаа асуудал нь биш л дээ. Жишээ нь, Э.Бат-ҮҮл ахыг Улсын баатраар шагнахдаа тэр чинь Э.Бат-Үүлийг шагнаагүй юм ш дээ. Биднийг бүгдээрэнг нь шагнасан байхгүй юу. Энэ Ардчилсан хувьсгалыг хийж чадсан олон мянган ард иргэдээ төлөөлүүлж шагнасан юм. Тэрэн шиг тухайн үед Монголынхоо төлөө амь нас бүх зүйлээ огоороод тэмцэж явсан хүмүүсийг бас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор төлөөлүүлэн хардаг юм шүү дээ, бас. Өнөөдөр Со гавьяатыг тэгээд л авирлангуут над руу нулимсан юм шиг би хүлээж авч байгаа байхгүй юу. Би Ерөнхийлөгч рүү хандаж байна гэж харахгүй байгаа. Бид нар луу бүгд рүү маань нулимж байна гэж хүлээж авсан. Энэ Со өнөөдөр хэний буянд ингэж яваа юм бэ. Бид нар, бид нартай мөр зэрэгцэж явсан тэр олон мянган залуус байгаагүй бол энэ Со ер нь хаана байх байсан юм бэ. Энэ Со ер нь өнөөдөр хэн болчихоод ингэж солиорч байгаа юм бэ. Би хэзээ ч энэ хүний тухай таагүйгээр бодож байгаагүй, ингэж уурлан шатаж ч үзээгүй. Гэхдээ өнөөдөр яагаад ч юм хэлэхэд хэцүү байна, ер нь хэлэх ёстой гэж би үзэж байна. Муу өөдгүй муу шаар. Тэр олон партизануудаас өнөөдөр олон арав нь бурхан болчихсон байна. Энэ бүх үүх түүхээ умартаад, ингэж биднийг чичилж байдаг хэн юм бэ. Бид ингэж л хүлээж авсан. Эвдэрдэг нэг нь байна. Шархлаад шаналж яваа нэг нь байна, хэл ам, хэрүүл зүхлээс нь үл огоороод ямар ч байсан тэр эхлүүлсэн үйл хэргээ явуулчих юмсан гээд, энэ эх орноо гээд зүтгэж яваа хэсэг нь ч байна. Ер нь манай Ардчилсан намыг замбараагүй, дотроо тэмцэлтэй л гэдэг. Гэхдээ манай нам шиг ийм амьд, ард иргэдийнхээ нүдэн дээр алдаа оноогоо туулаад явж байгаа нам байхгүй ээ. Ард түмнийхээ зүрхэнд ойрхон яваа юм шүү.
Талийгаач С.Зоригийн хэрэгтэй холбоотой дуулиан ахин босч ирсэн. Ахиад л нөгөө буурал Э.Бат-Үүлийг холбосон зохиол бичүүлж, шонгоос уяж тоглож байна. Өмгөөлөгчид нь мэдэгдэл хийж байна лээ. Б.Сосорбарам гуай нэвтрүүлэгт орохдоо “Малыш Америкаас над руу утасдаад Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр нухчихсан шүү” гэж шууд хэлсэн гээд л ярьж байх юм. Энэ нэг бохир юм хэзээ дуусах юм бэ?
-Бас Со тэгсэн юмуу. Чёрт вэ, ёстой. Би С.Зориг ахын харамсалтайгаар амиа алдсан энэ хэргийг илэрчихээсэй гэж их хүсэж байна. 2004-2008 онд би өөрөө гуйж байгаад УИХ-ын энэ хэргийг дэмжиж ажиллах үүрэгтэй нэг ажлын хэсгийг ахалж ажилласан. Тэгээд сүүл рүүгээ ерөөсөө тэр тухай уншихыг ч хүсэхээ байсан.
-Энэ бол бид нарын байгуулсан нийгэм шүү дээ. Бид хүн болгондоо үг хэлэх эрх чөлөөг өгсөн. Би ерөөсөө мартдаггүй юм. Хэдэн онд билээ дээ. Гудамжинд өлгөсөн Э.Бат-ҮҮл ахын том гоё зураг руу нэг залуухаан хөөрхөн охин салаавч гаргачихсан зогсож байгаа зургийг би жиргэдэг байсан юм. Тэр салаавч гаргах эрх чөлөөг бид өгсөн байхгүй юу. Энэнэтэйгээ л бид амьдрах ёстой. Энийгээ даах сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Баабар, Да.Ганболд эд нар чинь бэлгэ тэмдэг болчихсон улсууд шүү дээ. Тэд чинь бидний залуу насны бэлгэ тэмдэг байхгүй юу. Монголын Ардчиллын бэлгэ тэмдэг. Э.Бат-Үүл ахыг баатар болоход би баатар боллоо гэж баярлаж хүлээж авч байсан. Ц.Элбэгдоржийг Д Сосорбарам доромжлоход би доромжлуулчихсан юм шиг Соод гомдоод сууж байдаг. Үнэхээр яривал өдий төдий гоё дурсамжууд, өдий төдий сайхан ойлголтууд байдаг юм шүү дээ.
Таныг энд сайдаар ирэхэд ажиглагчдын зарим нь “МоАХ энэ яамыг ер нь өмчлөөд авчихжээ” гэх хардлага явсан. Өнөөдөр Женко гэдэг “ардын дайсан”, “төрийн хутгуур” бий болгоод сошиалын төвшинд балбаж байна. Үнэхээр бондын тэр олон сая долларыг овоолсон шороо болгоод хаячихсан байдаг юм уу. Тэ энэ яаманд ирэхдээ тэр хүнтэй холбоотой ямар өв хүлээж авсан юм бэ. Та энэ асуултанд хариулах уу, бас хариулахгүй юу?
Хариулана ш дээ. Х.Баттулга бид хоёр үй зайгүй найзууд. Эндээс эхэлье. Тулга бид хоёр хоёрхон юман дээр ерөөсөө таардаггүй юм. АН-ын бүлэг дээр тэр байтугай бид хоёр түр тар хийж байсан.Хүмүүс их гайхаж байсан л даа. Энэ хоёр чинь юу болчихов оо гээд лэ. Төмөр замын царигийн асуудал дээр бид хоёр таардаггүй юм. Би бол Монголоор дамжин өнгөрөх дэд бүтцийг заавал хөгжүүлэх ёстой гэдэг. Манай хүн бол ондоо юм яриад байдаг. Хоёрдугаарт нь шинэ сум, жишиг сум гэсэн хоёр хөтөлбөрийн тухай асуудал дээр бид хоёр бас зөрдөг. Сум суурин газар гэдэг чинь энэ айлуудын хашаа, шавар байшингаас эхэлдэг байхгүй юу. Энэ чинь үе үе дамжиж ирсэн бидний түүх байхгүй юу. Тэр суурингаас нь нүүлгээд нэг цоо шинэ газар цоо шинэ ордон барьж өгөөд байна шүү дээ.
-Нэг талаас солих ёстой шүү дээ?
-Тийм. Тодорхой хувьд нь солих ёстой. Миний энэ үүдэнд сууж байгаа нарийн бичиг чинь А.Гансүхийн туслах байсан гэдэг байх шүү. Одоо энэ хэвлэлийн төлөөлөгч чинь бас А.Гансүхийнх гэдэг. Би ямар гадаа гараад хүн дуудаад байлтай биш. Ажилд оръё гэхээр нь бүгдийг нь авсан. Ер нь А.Гансүх, Х.Баттулга хоёр над дээр хоёр хуудас цаастай орж ирсэн байхгүй юу. Үе үеийн сайд нар чинь шинэ сайдтай уулздаг л даа. Тэр соёлын дагуу. Тэгээд нөгөө хоёр хуудсыг нь харсан чинь дандаа тэр хүнийг тийм албан тушаалд тавиарай гэсэн юм байдаг байгаа.
-Захиас?
-Захиас маягийн. Хажууд нь нэлээн хэдэн гэрч байсан. Би нүдэн дээр нь ураад, одоо би сайд, тийм учраас энийг больцгооё гэж хэлсэн. Өнөөдөр би хэн нэгний захиа даалгаваргүйгээр ажлаа хийж байгаа. Миний сайд байх хугацаанд алдаа мадаг гарвал би өөрөө толгойгоороо 100 хувь хариуцна. Тийм болохоор намаайг зүгээр ажиллуул. Ердөө зарчим энэ. Тэд ч ойлгосон.
Женкогийн яриагаар, танктай хятадууд орж ирнэ гэдэг нарийн царигийн зам…
-Тэрийг би тавина. Тэрийг тавьж бай тэр уурхайчин залуучуудын олборлож ухаж гаргасан ирсэн нүүрсийг бид нар гурав дахин бага зардлаар худалдан авагчдад нь хүргэж өгөх ажлыг хийнэ. Би Зам, тээврийн сайдын хувьд хийх үүрэгтэй учраас хийж байгаа.Нөгөө олон жилийн хэл амтай, олон жил гацаасан гээд байгаа замыг бид тавих гэж байгаа.Таны ярилцлагаар анх удаа харин хэлчихье.
Эх сурвалж: OPENDOOR сонин 2016 оны дөрөвдүгээр сарын 1-8 №12(093) дугаар