Comment.mn

ГХЯ-НД, АВСТРАЛИАС ЦАГААЧ ИРГЭДЭЭ ТАТАХ ТУХАЙ БИЧИГ ИРЖЭЭ

Гадаад хэргийн яамнаас зарлан явуулдаг “Мэдээллийн цаг” хэвлэлийн хурлаар Консулын газрын дэд захирал Н.Анхбаяр : “Гадаад орнуудад нийт 125 000 Монгол иргэн амьдарч байгаагаас өнгөрсөн 2012, 2013 оны УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиар дунджаар 5000 гаруй буюу нийт иргэдийн тав орчим хувь нь л сонгуульд саналаа өгсөн. Ирэх УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд иргэдийг идэвхтэй оролцуулах ажлыг бид хэлэлцэж байгаа. Сонгогчдыг бүртгэх ажил сонгууль эхлэхээс 14 хоногийн өмнө явагдана. Сонгуулийн саналыг Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газартай улс болгонд явуулах боломжтой” гэсэн мэдээллийг өглөө.

Сүүлийн сарууд Европын орнууд гадны цагаач иргэдийг улсаасаа гаргах шийдвэрийг гаргах үйл ажиллагаа зохион байгуулаад байгаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Гадаад Хэргийн яаманд Австрали улсаас цагаач иргэдээ татах тухай албан бичиг ирээд байгаа юм байна. Австрали улсад Монгол Улсын 2500 гаруй иргэн сурч, амьдарч байгаа бөгөөд 1000 гаруй нь амьдрах эрхийн зөрчилтэй буюу хууль бусаар амьдардаг байна.

Х. АЯЛГУУ

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.