Comment.mn

Түрээсийн орон сууцанд 2262 иргэн бүртгүүлжээ

download (1)Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 21-ний өдрөөс энэ сарын нэгнийг дуустал бүртгэсэн.

Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон. Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг дөрөвдүгээр сарын долооны өдөр хүртэл дахин хянан шалгаж шүүсний дараа сугалааг явуулах товыг зарлах юм. Сугалааг цахимаар явуулж, ШӨХТГ, БХБЯ, бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг ил тод шудрага байлгах зорилгоор байцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан олон нийтэд хүргэнэ.

Нэмж мэдээлэхэд, түрээсийн орон сууцанд хамрагдахаар 2262 иргэн бүртгэлд хамрагджээ.

Д/д  

Ангилал

Бүртгэлд хамрагдсан нийт хүний тоо Журмын шаардлага хангасан хүний тоо Түрээсийн орон сууцанд хамрагдах квот Бүртгэл явагдсан өдөр
1 Ахмад настан 1130 544 55 3-р сарын 21, 22
2 Залуу гэр бүл 493 175 70 3-р сарын 23, 24
3 Хувиараа хөдөлмөр эрхлэгч, хувийн байгууллагад ажиллагсад 658 416 105 3-р сарын 25, 28
4 Төрийн албан хаагч  

 

598

187 53  

 

3-р сарын 29

5 Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх” 11 17
6 Өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй  

480

5 35  

3-р сарын 30

4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх 18
7 Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

Эх сурвалж: ТОСК

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.