Comment.mn

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ДАХИН ДЭЭРЭМДЭХ ГЭЖ ОРОЛДЖЭЭ

3638f4dc-2331-4fff-8208-5526c2828d1cСүүлийн үед банк дээрэмдэхийг завдсан олон хэрэг гарлаа. Тодруулбал, Капитал, Төрийн банкинд буутай этгээдүүд дайрч дээрэмдсэн ч удалгүй баригдсан. Гэтэл дахин нэг банк дээрэмдэхийг завдсан хэрэг гарчээ. Гуравдугаар сарын 31-ны өдөр СХД-ийн цагдаагийн хэлтэст “Худалдаа хөгжлийн банк”-ны салбарт буутай хүн орж ирээд дээрэмдэхийг завдлаа” гэсэн мэдээлэл ирсэн байна.

Мэдээллийн дагуу шалгахад тус банкинд үл таних 170см орчим өндөр, нүүрэндээ хар даавуун баг зүүсэн, эрэгтэй хүн орж ирээд мөнгө нэхэж зугтаасан аж. Цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллан гэмт этгээдийг саатуулсан байна. Тиймээс банк дээрэмдэхийг завдсан хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийхээр болжээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.