Харьцангуй гэмт хэрэг багатайд тооцогддог Тайвань улсын иргэд сүүлийн хоёр хоног гүн цочролд ороод байна.
Өнгөрсөн Даваа гарагт Тайпэйн гудамжинд тоглож байсан дөрвөн настай охин гэнэтийн халдлагад өртөж амиа алдсан юм. Ээж, өвөө хоёрынхоо хажууд дугуйтай явсан охинд нэг этгээд халдаж заазуураар толгойг нь тасджээ. Нүд ирмэхийн зуур болоод өнгөрсөн аймшигт аллагыг харсан ээж, өвөө хоёр нь юу ч хийж чадаагүй юм.
Энэ хэрэг Тайвань орныг гүн цочролд оруулж цаазын ялыг сэргээх тухай маргааныг иргэдийн дунд дэгдээсэн байна.
Хэргийг үйлдсэн гэгдэж байгаа 33 настай Ван Чинь-юү гэгч нь мансууруулах бодисын хэрэгт орооцолдож байсан сэтгэцийн эмгэгтэй нэгэн байжээ.
Түүнийг байцаахаар цагдаагийн хэсгээс прокурорын газарт хүргэх замд маш олон Тайваньчууд цуглан сэжигтэн этгээд рүү довтолжээ. Тэдний зарим нь бэйсболын цохиураар зэвсэглэж ирсэн байв. Цагдаа нар сэжигтнийг хамгаалах гээд чадаагүй байна.
Тайваний сошиал сүлжээнд нийтлэгдсэн иргэдийн довтолж буй бичлэг:
Эх сурвалж: Ikon.mn