Эдийн засгийн хямрал гээч үүсээд байгаа нь ард иргэдийн амьдралд ихээхэн нөлөөлж байгаа. Сонгууль дөхөж буй энэ үед өр нэмэх асуудал яригдах нь бидний ирээдүйг бүрхэг болгож буйтай агаар нэг.
Манай улсын эдийн засаг нэг зах зээлээс бүрэн хамааралтай болох нөхцөл үүсэх гээд байна хэмээн З.Энхболд хэлж байсанг нэхэн сануулья. Сануулахын учир нь Монгол улсын өр нэмэгдэж байна. Өрөндөө баригдсан “Үлэмж өртэй Монгол” болоход тун ойртов.
2016 оны төсвийг батлахад гаднаас зээл авах эрхийг Засгийн газар УИХ-аас авсан гэдэг. Энэ хүрээнд Credit Suisse банкнаас 250 сая ам.доллар авчээ. Гэтэл энэхүү зээлийг төсвийн алдалдлаа нөхөх гэж авсан байж болох талаар шуугиан дэгдэж эхлэхэд төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор аваагүй гээд Сангийн сайд Б.Болор хариулт өгчихлөө.
Манай улсын дотоод өр 3.2 их наяд хүрчихсэн. Засгийн газрын өр долоо орчим тэрбумд хүрсэн энд ЗӨВХӨН УЛСЫН ӨРИЙН талаар сийрүүллээ.
Харин одоо МОНГОЛЫН ИРГЭД ХЭРХЭН ӨРӨНД орж ТӨЛЖ чадахгүй байгаа талаар баримттайгаар доор дурдья. 218.1 Хөдөлгөөн”-ийнхэн ам.долларын зээлийг төгрөгт шилжүүлэхийг шаардаж эхний ээлжинд дуу хоолойгоо хүргэсэн. Тэд Монгол улсын Иргэний хуулийн 218.1-т Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” хэмээн заасан байдаг. Уг хууль өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэхгүй байгаа гэдгийг онцолсон юм.
Өргүй хүн Монголоос олоход тун хэцүү болсон үе. Тэгвэл ханшийн алдагдлаас үүсээд байгаа өр зээлээ төлж чадахгүй байгаа иргэд хуулиа мэдэхгүй байна. Тодруулбал, Монгол улсын Иргэний хуулийг 2002 онд батлан гаргасан. 14 жил уг хуулийг арилжааны банкууд хэрэгжүүлээгүй бөгөөд мөрдөөгүй юм.
Баримт: Хас банкнаас байрны зээл авсан иргэн дээрх хуулийн дагуу эрхээ эдлэхгүй байгаа бөгөөд Онцгой албан татварын хуулинд орсон өөрчлөлтийг мөн зөрчжээ. Эл татварын хуулинд тухайн өдрийн Монгол банкны долларын ханшаар тооцно гэсэн заалтад “1470” төгрөг хэмээн хуулиа баталсан. Тэгвэл энэ хуулийн заалтыг мөн л Хасбанк зөрчиж.
Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэдэг үндсэн хуулийн заалтыг давхар зөрчигдөж байгаа нь энэ.
2010 онд Хас банкнаас 30 мянган долларын зээл авсан нэгэн харилцагч өнөөдөр зээлээ 2050 төгрөгөөр бодож төлсөөр байна. Энэ иргэн 2020 он хүртэл буюу 10 жилийн хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй зээл авсан нь энэ юм. Өнөөдрийн байдлаар 7 мянга гаруй доллар буюу 8 мянган долларыг төлжээ. Харин 22 мянга 580 долларыг төлөх үлдэж. Энэ иргэн тухайн үед зээлээ авахад доллар 1200 орчим байжээ. Тэгэхээр 22 мянга 580 доллар үлдсэнг өнөөдрийн ханшаар 2050 төгрөгөөр бодоход 46 сая 289 мянган төгрөг болж байна. Үүнээс харахад 6 жил өрөө төлж явсаар байтал авсан мөнгөнөөсөө давсан зээл төлж байгаа нь тун харамсалтай.
Ганцхан энэ жишээг дурьдахад л бид яагаад хямрал өртөж, зээлтэй монгол болоод байгаа нь тодорхой харагдаж байна.
Х.Даваа