Иргэний нийгмийн байгууллагууд өнөөдөр зарлагдсан УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж Төрийн ордны гадаа жагсаал зохион байгуулсан. Тэдний зүгээс өнөөдөр ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг эсэргүүцэн байр сууриа илэрхийлж буй хэмээн тайлбарласан юм. Хөдөлгөөний зүгээс “Цацраг идэвхит хаягдлыг үүссэн улсад нь булшлах ёстой гэдэгт итгэлтэй байх” гэсэн томьёолол бий.
Энэ нь уран экспортолсон тухай улс өөрөө цөмийн ашигласан түлш буюу цөмийн хаягдлаа буцааж авах үүргийг олон улсын гэрээ конвенциэр өөртөө хүлээж авч байгаа явдал юм. Монгол Улсын Засгийн газар 2015 онд Францын “Арева” компанид ураны ашиглалтын гурван лиценз олгосон бөгөөд 2017 оноос уранаа экспортлохоор ажиллаж байна.
Иймд дээрх конвенцийн дагуу экспортолсон ураныхаа цөмийн хаягдлыг Монгол Улсад эргүүлэн авах үүргийг олон улсын өмнө хүлээж байгаа тул дэмжихгүй гэв. Түүнчлэн жагсагчид төрийн ордны баруун хаалга орчимд шар нунтаг цацаж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Одоогийн байдлаар жагсагчдын цацсан шар нунтгийг онцгой, цагдаагийнхан аюулгүй болгож байна.