Comment.mn

Опра Уинфри: Миний сайн мэдэх зүйлс

Опра Уинфриг мэдэхгүй хүн ховор. Түүнийг маш сонирхолтой ток шоу хөтөлдөг, асар баян, нөлөө бүхий хар арьст эмэгтэй гэдгийг ихэнх хүн гадарладаг. Гэхдээ яагаад ингэж алдаршиж, дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйчүүдийн нэг болсныг тэр болгон мэдэхгүй л болов уу.
Тэрбээр “эфирийн хоолой”-ныхоо ачаар 16 настайдаа радиод ажилд орж, 19 насандаа телевизийн оройн мэдээний хөтлөгч болсон байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг сайн мэдэрч, бэлтгэлгүйгээр сайн хөтөлж чаддаг авьяас нь түүнийг улмаар ток шоу руу хөтлөсөн байна. Чикаго хотын рэйтингээрээ гуравт ордог ток шоуг нэгт оруулсныхаа дараа тэр өөрийн медиа компанийг үүсгэн байгуулж, “Опра Уинфригийн Шоу”-г хөтлөх болжээ.
Энэ ток шоуны онцлог нь Опра ирсэн зочдыг чин сэтгэлээсээ яриулж чаддагт байв. 1990-ээд оны дунд хэрд Опра шоундаа утга зохиол, өөрийгөө хөгжүүлэх, сэтгэлээ засах зэрэг сэдвүүдийг түлхүү оруулж, шоугаа хүмүүсийн боловсролд хувь нэмэр оруулах индэр болгосон байна. Тэрбээр “Опрагийн сэтгүүл”-ийг олон жилийн турш эрхлэн гаргаж ирсэн бөгөөд уг сэтгүүлийн “Миний сайн мэдэх зүйлс” буланд амьдралаас сурч ойлгосон зүйлсээ 14 жилийн турш хуваалцсан юм.
Ингээд энэ буланд нийтэлсэн бичвэрүүдээ эмхэтгэн шинэчилж, “Миний сайн мэдэх зүйлс” номоо бүтээжээ. Баяр баясгалан, харилцаа холбоо, талархал, боломж, бишрэл, ил тод байдал, хүч чадал зэрэг сэдэвт бүлгүүдийг агуулсан энэ номдоо Опра амьдралын хором мөч бүрийг хэрхэн зөв зүйтэй өнгөрүүлж, өдөр тутмын амьдралаасаа баяр баяслыг хэрхэн хүртэж байх вэ гэдгийг өөрийн туулсан амьдрал, ойлгож мэдсэн зүйлсээр жишээлэн бичжээ. Энэхүү номыг Монсудар хэвлэлийн газраас монгол хэлээр эрхлэн гаргасан бөгөөд эл бүтээл уншигчдын хүртээл болоход нэгэнтээ бэлэн болжээ.
Та шинэхэн хэвлэгдээд буй номоо Интерном дэлгүүрийн бүх салбаруудаас 19 мянга 900 төгрөгөөр худалдан авах боломжтой бөгөөд www.internom.mn сайтаас онлайнаар захиалан гэртээ хүргүүлэн авахыг зөвлөж байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.