Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байсан ХҮНамын асуудал нэг талд шийдэгдэж, цэгцрэх шатандаа орлоо. Намын төв хорооны гишүүдийн олонхийн саналаар намын дарга болсон С.Ганбаатар өмнө нь Улсын дээд шүүхэд намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ өгөөд байсан ч түүнийг намын даргад бүртгэхээс татгалзсан шийдвэр хоёр ч удаа гараад байсан юм. Харин өчигдөр ХҮНын төв хорооны гишүүд албан ёсны хурлаа хийж, уг хурлын үеэр намын дарга С.Ганбаатар өөрийн хүсэлтээр намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөн түүний оронд намын шинэ даргаар Т.Ганболдыг 98 хувийн саналаар томиллоо. Т.Ганболд нь өмнө нь олон хүнд төслүүдийг гацаанаас гаргаж, амжилттай хэрэгжүүлж чадсан чадварлаг удирдагч төдийгүй, бизнесийн салбарт бодитой баялаг бүтээгч юм. Ийнхүү хоёр сарын туршид маргаантай байсан намын дотоод асуудал одоо цэгцрэх шатандаа орлоо хэмээн гишүүд дүгнэж байна.
Төстэй мэдээлэл
Ялагдагчаар татагдсан Ж. Сандагсүрэн СХД-т нэр дэвшиж байна
Орон нутгийн сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед намууд НИТХ-д өөрсдийн нэр дэвшигчдийнхээ нэрсийг зарласан. МАН болон АН-аас содон, содон дүрүүд их л үзэгдэх. Олны танил эрхмүүдээс эхлээд бүр хулгай, авлигын хэрэгт...
7 Үзсэн
Германы улстөрд орсон анхны монгол эмэгтэй Н.Солонго Байгаль Орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд С.Одонтуяад зөвлөнө
Монгол Улсаас хамгийн анх Германы улс төрд хөл тавьсан эмэгтэй гэдгээрээ танигдсан Н.Солонго Тремл өөрийн хуримтлуулсан туршлага болон ур чадвараа Монголынхоо улс төрч эмэгтэйчүүдтэй нэгтгэхээр болжээ. Тэрбээр энэ...
6 Үзсэн
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар Б.Баярбаатарыг томиллоо
Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр (2024.07.09) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай болон УИХ-ын дэгийг шинэчлэн тогтоох зэрэг гурван асуудлыг...
12 Үзсэн