Comment.mn

2017 ОНД ТЭРБУМ ГАРУЙ АМ.ДОЛЛАРЫН ӨРИЙГ ТӨЛНӨ

Манай улс одоогийн байдлаар 21,6 сая ам.доллар буюу 43 их наяд төгрөгийн өртэй болжээ. Үүний дотор Засгийн газрын өр дангаараа 3.6 тэрбум ам.доллартай тэнцжээ. Гэтэл томоохон бондуудын эргэн төлөлт 2017 оноос эхлэнэ. Бид ирэх 2017 онд нэг тэрбум гаруй ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой юм. Гэхдээ ямар эх үүсвэрээр зээлийнхээ хэсгийг эргэн төлөх талаар бодитой шийдвэр одоогоор байхгүй байна.

Уг нь олон улсын жишигт өрөө төлөх таван гарц байдаг аж. Үүнд

  • Төв банкнаасаа зээл авах. Өөрөөр хэлбэл, Засгийн газар дахиад Төв банкнаасаа зээл авах буюу дахин мөнгө хэвлэх. Энэ арга нь имфляцийг хөөргөх учир, энэ аргыг сонгохгүй байхыг эдийн засагчид зөвлөж байна.
  • Арилжааны банкнаас зээл авах. Энэ арга нь дахиад л хүү бодогдож, өр нэмэгдэх учир татгалзахыг эдийн засагчид сануулж байгаа.
  • Дотооддоо үнэт цаас гаргах. Өнөөдрийн эдийн засгийн байдлаас харахад, Засгийн газрын бондыг худалдаж авах “тэнхээтэй” байгууллага байхгүй.
  • Гадаадаас дахин зээл авах. Монгол улсын эдийн засаг хүндхэн байгаа энэ үед гадаадын банкууд илүү өндөр хүүтэй зээл олгож, давхар давхар өр үүсгэх тул үүнийг эдийн засагчид оновчтэй шийдвэр биш гэж үзэж буй юм.
  • Өмч хувьчлал явуулах. Эдийн засагчдын зүгээс энэ гарцыг хамгийн зөв гарц гэж харж байгаа аж. Өөрөөр хэлбэл, газраа худалдахгүйгээр, гадаад болон дотоодод нэмж өр тавихгүйгээр төрийн өмчит компани өөр бусад объектуудыг хувьчлах замаар мөнгө босгож өрөө төлөх нь оновчтой гэж харж байгаа аж.

Энэ талаар эдийн засагч А.Энхбатаас тодруулахад “Өмч хувьчлана гэдэг маань газар хувьчлана гэсэн үг биш. Үнэ цэнэтэй обектуудаа, эсвэл Төрийн өмчит үйлдвэрүүдээ худалдах, хувьчлаж, тэндээс олсон орлогоороо гадаад өрийн эргэн төлөлтөө төлөх ёстой. Энэ байдлаараа байвал манай улсын эдийн засаг ойрын таван жилдээ сэргэхгүй.Судалгаанаас харахад, манай улс ч гэлтгүй, дэлхийн эдийн засгийн хямрал цаашид үргэлжлэх төлөвтэй байна. Иймээс чухал салбаруудаас бусад удирдах албан тушаалтнууд бүсээ зоригтойгоор чангалах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд яам тамгын газар, агентлагуудын дарга нар автомашинаа зарах хэрэгтэй. Энэ бол наад захын жишээ. Тэгэхгүй бол өнөөдөр зээл аваад энэ байдлаараа эргээд нөгөөхөө төлнө гэвэл бүтэхүй” гэлээ.

Монголбанкны мэдээлж буйгаар жилийн имфляци 2016 оны сүүл хүртэл буурч, 2017 онд нэмэгдэх төсөөлөл гарсан байна. Мөн ирэх улирлуудад хөрөнгө оруулалтын бууралтаас шалгаалан ажилгүйдлын түвшин нэмэгдэх хандлагатай байгааг онцолж байна.

Б.Дэжид

Эх сурвалж: Gereg.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.