Comment.mn

НӨАТ-ын урамшууллыг 20 хоногт багтаж олгоно

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид сугалааны тохирлоор урамшуулал олгох ажил энэ жилээс эхэлж, долоо дахь удаагийн тохирол өчигдөр боллоо. Гэвч зарим иргэн урамшууллын мөнгөө хэзээ, хаанаас хэрхэн авахаа сайн мэдэхгүй байгаа. Энэ талаар Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Мэдээлэл технологийн төвийн Сугалаа тохируулах албаны мэргэжилтэн Б.Чинзоригоос тодрууллаа.

Тэрбээр “НӨАТ-ын сугалааны тохирлоор 20, 100 мянган төгрөг хожсон бол ажлын 20 хоногт багтаж данс руу нь шууд орно. Харин 500 мянган төгрөгөөс дээш мөнгө хожвол тухайн хүн Гааль татварын ерөнхий газарт ирж, хүсэлт гарган өргөдөл өгөх ёстой. Ингэснээр ажлын 20 хоногт багтаж, урамшууллыг 100 хувь олгоно” гэв.

Он гарсаар нийт 70344 иргэн азтан болсон бөгөөд өчигдөр 26024190 дугаартай иргэн 400 сая төгрөгийн супер азтангаар тодорсон юм.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.