Түрээсийн орон сууцад орох хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс ирэх сарын 1-нийг хүртэл Төрийн орон сууцны корпорацид бүртгэнэ. Засгийн газраас баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод Буянт-Ухаа II хороололд 350 орон сууцыг иргэдэд түрээслүүлэх юм. Түрээсийн орон сууцад орох иргэдийг зорилтот бүлгээр нь зургаан хэсэгт хуваасан бөгөөд тус бүрд нь 5-30 хувийн квот олгосон байна. Тухайлбал, тэтгэвэр тогтоол госон ахмад настанд 15, залуу гэр бүл буюу энэ оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөрт 20, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 30, төрийн албан хаагчид 15, байгалийн гам шиг, гэнэтийн аюулд өртөж орон гэргүй болсон өрхөд тав, 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд 10, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг асардаг гэр бүлд таван хувийн квот олгожээ. Хэрэв бүртгүүлсэн иргэдийн тоо дээрх ангиллын квотоос давсан тохиол-долд сугалаа явуулах замаар түрээсийн орон сууцанд орох иргэдийг тодруулах юм.