Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй, сугалаатай баримтыг албан байгууллагууд хэвлэдэг болоод буй. Ингээд эхнээсээ 20 мянган төгрөгөөс 20 сая төгрөг хүртэлх азтанууд тодроод байгаа юм. Тэгвэл өнөөдөр НӨАТ-ын энэхүү сугалааны супер шагналын сангаас 400 сая төгрөгийн азтан тодорчээ.
Дашрамд, Та төлбөрийн баримтаа бүртгүүлсэн бол ebarimt.mn цахим хуудсанд өөрийн эрхээр хандахад хэрвээ та сугалаанд хожсон бол дэлгэцэн дээр “ТА АЗТАН” боллоо гэсэн тэмдэглэгээ гарах аж.