Мүүний тухай асуудал “Цензургүй сурвалжлага” -аар гарч Боловсролын яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярыг Мүүнд ажилладаг гэх нотлох баримтуудыг ил болгосон. Уг нэвтрүүлэг гарахын өмнө Б.Насанбаяр өөрийгөө “Мүүнд хамаагүй” хэмээн өмөөрч байсан ч нэвтрүүлэг гарсны дараа өмнө нь Мүүнд ажиллаж байсан гэж хэлсэн байгаа. Харин тэрбээр өнөөдөр хэвлэлийн хурал хийж дараах зүйлийг хэллээ. “Би өнөөдөр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгнө. Би хийсэн ажлаа бүгдийг нь өчигдөр жагсааж үзсэн. Ажлаа өгчихөөд хууль, шүүх цагдаа, Хүний эрхийн байгууллагад хандана. Олон улсын хүний эрхийн байгууллагад хүртэл энэ асуудлаар хандах болно. Эрүүгийн цагдаагийн газарт хэвлэл мэдээллийн байгууллага, доромжилсон пост бичигсэдийг өгнө. С1 телевизээр гараасай гэж бодож байсан. Тэгэхгүй бол хүмүүс хайж эрж үзнэ шүү дээ” гэв.
“Миний амьд явах эрх, хүүхдүүдийг минь тайван амьдрах эрхийг өгөөч ээ. Би гурван хүүхэдтэй эх хүн. Эх хүний хувьд энэ хэлмэгдүүлэлтээ зогсоогооч гэж хүсч байна. “
Хэвлэлийн хурлын мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.
Н.Ганаа