Монгол Улсын Засгийн газрын энэ оны 15 дугаар хуралдаан ирэх даваа гарагт буюу 2016 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.
№ |
Хэлэлцэх асуудал
|
Засгийн газрын гишүүн |
1 | Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай | Ц.ОЮУНБААТАР |
2 | Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох талаар авах зарим арга хэмжээний тухай* | С.БАЯРЦОГТ |
3 | Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатарын санаачлан боловсруулсан Шатахууны эрсдэлийн нөөцийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | Д.ДОРЛИГЖАВ |
4 | Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл | Н.БАТЦЭРЭГ |
5 | Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг захиран зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам, гэрээний маягт батлах тухай | Д.ЭРДЭНЭБАТ |
6 | Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
(Засгийн газрын 2012 оны 188 дугаар тогтоол) |
Р.БУРМАА |
7 | Бусад асуудал* | Ч.САЙХАНБИЛЭГ |
Танилцуулах асуудал | ||
8 | Зам, тээврийн сайдын гадаад томилолтын тухай | С.БАЯРЦОГТ |
9 | Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын гадаад томилолтын дүнгийн тухай | Н.БАТЦЭРЭГ |