Нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газраас энэ сарын 4-нд банкуудад мөнгийг нь шилжүүлсэн бөгөөд энэ сарын 7-ны өдрөөс эхлэн алдарт эхчүүд одонгийн мөнгөө авч эхэллээ.
Зургаан хүүхэдтэй нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянга, дөрвөн хүүхэдтэй хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийн тэтгэмжийг жилд нэг удаа өгдөг.
Улсын хэмжээнд 208 мянган одонтой ээж байгаагийн 78 мянга нь нэгдүгээр, 130 мянга нь хоёрдугаар зэргийн одонтой. Одонтой эхчүүдийн мөнгөнд нийт 25.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн хэмээн өнгөрсөн долоо хоногт Сангийн яамнаас мэдээлж байсан юм. Үүнээс гадна хүүхдийн мөнгийг ч олгож эхэлсэн хэмээн эх сурвалж мэдээллээ. Хүүхдийн мөнгийг өрхийн амжиргааг тодорхойлох судалгаанд хамарсан өрхийн 0-18 насны бүх хүүхэд авах боломжтой. Өнөөдрийн байдлаар 970 мянган хүүхдэд мөнгө олгох боломж бүрдсэн юм байна. Иргэдийн хувьд бүртгэлтэй банкаараа дамжуулан авах юм.