Өнгөрсөн долоо хоногт Монгол орон даяар цасан шуурга шуурч байгалийн гамшигт үзэгдэл тохион орон нутгийн замуудыг түр хасан. Тэгвэл дахин цаг агаарын гамшигт үзэгдэл давтагдаж магадгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаарбайна.
Гуравдугаар сарын 9-н буюу өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр, нөгөөдөр зүүн,11-нд нутгийн хойд хэсгээр цас орох төлөв ажиглагджээ. Мөн үеэр зарим газраар салхи секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Өндөр уулын болон голын ай сав дагуу нутгаар хүйтний эрч чангарч, тухайлбал Завхан голын эхээр шөнөдөө 39-44, өдөртөө 23-28 градус хүрч хүйтрэхюм байна. Харин говийн нутгааршөнөдөө 8-13, өдөртөө 1-6, бусад нутгаар шөнөдөө 19-24, өдөртөө 9-14 градус орчим хүйтэн байх ажээ.
Ихэнх нутгаар цас орж, зарим газар хүчтэй цасан шуурга болж байгаа нь баруун Сибирээс орж ирсэн хүйтэн агаарын урсгалын нөлөө гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс тайлбарласан юм. Сибирээс гаралтай гамшигт үзэгдэл энэ сард дахин тохиохыг цаг уурчид үгүйсгэхгүй байна.Хүйтэн агаарын урсгал ойрын өдрүүдэд манай улсын төвийн болон зүүн бүсийн нутгийг дайран өнгөрнө гэдгийг ч сануулжээ.
Мөн зарим газраар дулаарч, өнгөрсөн долоо хоногт орсон их цас хайлж, шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүй байгааг албаныхан анхаарууллаа.