Монгол туургатны их ятгач Ч.Мөнх-Эрдэнэ болон этно “Алтай” хамтлагийн тоглолт Улаан-Үд хотноо өнгөрсөн сарын 26-ны үдэш болж, буриад зон олны чихийг ятгын аялгуугаараа баясгажээ.
Энэхүү тоглолтын Монгол талын зохион байгуулагчаар “Тэнгэрийн Модун” ТББ, Хөгжим бүжгийн коллеж хамтран ажилласан юм. Ятгач Ч.Мөнх-Эрдэнийн хань Д.Ганпүрэв “Ханьтайгаа 20 жил тоглож явахдаа хэзээ ч 3 цаг 30 минутын тоглолт хийж байсангүй. Ийм сайхан тоглолтыг сонсож, биширч, зүрх сэтгэлээ эзэмдүүлсэн Буриад зон олны хөгжмийн мэдрэмжийг бахдаад ханасангүй” хэмээн тэрбээр сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Түүний тоглолтод Буриад улсын Соёлын яамны сайд болон Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий Консул Ц.Ганболд хүрэлцэн ирж үзсэн юм.
Ийм сайхан тоглолтыг сонсож, биширч, зүрх сэтгэлээ эзэмдүүлсэн Буриад зон олны хөгжмийн мэдрэмжийг бахдаад ханасангүй
Түүнийг тоглолтыг үзсэн нэгэн эрхэм нүүр хуудсандаа “Улаан-Үд хотноо түүний авьяас, ятгын эгшиг, дуугарлалтыг ам уралдан ярьж бичицгээж байна” гэсэн байлаа.
“Ятгын хатан хаан” хэмээн ард түмэндээ өргөмжлөгдсөн Ч.Мөнх-Эрдэнийг Буриадын ард түмэн сайхан хүлээн авч түүний ямар авьяаслаг хөгжимчин гэдгийг бахадсан байна.
Т.Буянаа