С1 телевизийн эфирээр “Хас”-ын Ч.Ганхуягийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ ашиглаж, өөрийгөө рекламдсан” мэтээр ярьсан нь олон нийтийн дургүйцлийг ихэд хүргээд байгаа билээ. Үүнд уурссан Ч.Ганхуяг “Баахан УИХ-ын гишүүдийг ярьж байгаад намайг хавчуулж, хүүг маань дайруулдаг ямар ёс вэ? Та бүгд ингэчихээд намайг хүүхдээрээ реклам хийлээ гэдэг чинь юу вэ? Юу ярьж байгаагаа ойлгож байна уу? 13 жил дарж явсныг та нар шиг новшийн шаарнууд гаргаж ирээгүй билүү? Би та бүхнээс, цаад эзнээс чинь хариу нэхнэ. Ам гаръя. Одоо бол эцсийг хүртэл. Тэгээд реклам болж байгаа бол болог” хэмээсэн. Тэгвэл Тэгвэл С1 телевизийн удирдлагууд Ч.Ганхуягаас албан ёсоор уучлал хүсчээ. Ч.Ганхуягийн тухайд уучлал гуйсныг хүлээн авч, “Бид бүхэнд юм бодогдуулж, цаашид нэг ийм нарийн хүний ёсны гишгэлж болдоггүй улаан шугамууд байдгийг ойлгуулсан байх. Амьдралын энэ нэг тохиолдлыг өнгөрсөнд үлдээгээд урагшаа алхая” гэсэн байна.
Төстэй мэдээлэл
ММСУХ-ны Тэргүүнд нэр дэвшигчдэд батламж гардууллаа
Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны VIII Их хурлыг “Уламжлалт-Шинэчлэл-Хариуцлага” уриатайгаар ирэх арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж, тэргүүнээ сонгохоор болсон. Тэгвэл тус...
6 Үзсэн
ТӨСВИЙН МӨНГӨ ҮР АШИГГҮЙ ШҮРШИГДЭЭД БАЙНА УУ? САЙД АА
Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН идэвхтэй өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил ч эрчимжээд байна. Ажил эрчимжиж байгаа сайн мэдээ байгаа ч үүнийг дагаад...
4 Үзсэн
Соёлын ваучерын 18 тэрбумын санаа хаанаас угшилтай вэ?
Монгол Улсын 16-18 насны 183 мянган хүүхдэд 100 мянган төгрөгийн Соёлын эрхийн бичиг буюу ваучер олгохоор 18 тэрбум 327 сая төгрөг суулгасан нь эсэргүүцэлтэй тулгарсан. Соёлын сайд Ч.Номингийн ярьснаар, 16...
3 Үзсэн