Монголын Бүх Ард Түмний Спортын XIY их наадам, Сүхбаатар дүүргийн IX наадмын ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 20, 21-ний өдрүүдэд 31 дүгээр сургуулийн “Шинэ-Эргэлт” клубын зааланд болж өнгөрлөө.
Энэхүү тэмцээнд 18 байгууллагын спортын мастер, дэд мастер бүхий 18 спортын зэрэгтэй 90 гаруй тамирчид, хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Дүүргийн IX наадмын ширээний теннисний тэмцээнд эрэгтэйчүүд 12, эмэгтэйчүүд гурван хэсэгт хуваагдан тойргоор гурван парт тоглон хагас, хагас шигшээ тоглолтуудыг таван партаар хасагдах системийн аргаар зохион байгуулав. Ингээд тэмцээний эрэгтэйчүүдээс III хорооны “Шинэ-Эргэлт” клубын тамирчин Б.Мөнхсайхан, 11-р сургууль М.Тэмүүлэн, Сант дунд сургууль Т.Барсболд нар эхний гурван байрт шалгарав.
Харин эмэгтэйчүүдээс IV 4-р хороо, дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчин Б.Азжаргал I байрт шалгарсан бол удаахь байрыг II 2-р хорооД.Бурмаа, XIX хороо спортын дэд мастер Ц.Цэрэн-Янжин нар тус тус эзэллээ.
-
1
-
2
-
3
-
4
-
5