Хойд Солонгосын эрх баригчид Вашингтонд хандан энхийн хэлэлцээр хийхийг хүссэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Пхеньян өнгөрсөн сарын эхээр дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийсэн билээ. Уг туршилт болохоос хэд хоногийн өмнө Пхеньян, Вашингтонд энхийн гэрээ цаашлаад хоёр талын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах санал тавьсан талаар АНУ-ын Төрийн департментын төлөөлөгч Жон Керби мэдэгджээ.
Вашингтон энэхүү саналыг хүлээн авсны хариуд Пхеньяныг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг шаардсан гэнэ. Түүхэндээ анх удаагаа Пхеньян буулт хийж, Вашингтонд санал тавьсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрөгч долоо хоногт тус улсын эсрэг шинэ хориг тавих үедээ “Пхеньян цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй бол ямар ч яриа хэлэлцээр байхгүй. Хэрвээ Пхеньян цөмийн хөтөлбөрөөсөө татгалзвал бид ч гэсэн хариу арга хэмжээгээ зогсоох болно” гэж мэдэгджээ.
Пхеньян цөмийн туршилт хийснээс гадна энэ сарын 8-нд сансарт хиймэл дагуул хөөргөсөн юм.
Б.Дэлгэрцэцэг
Эх сурвалж: shuud.mn