Энэ сарын 21-нд буюу маргааш нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Тодруулбал, 21-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 22-нд зарим газраар, 23-нд нутгийн өмнөд хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21, 24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
Төстэй мэдээлэл
30 жилийн туршлагатай зөвлөх эмч нараа хөөж явуулсан Ж.Отгонбаатарт хариуцлага тооцох уу, Т.Мөнхсайхан сайд аа
Төрийн хэмнэлтийн хуулийг уландаа гишгэж, улсын эмнэлэгт дураар дургиж бүр Христийн эмнэлгийн зөвшөөрөлгүй эмч нараар хагалгаа хийлгэж, найз нарыгаа тэргүүн дэд хийгээд зөвлөхийн албанд томилон “даналзаж” буй Эх...
5 Үзсэн
“JCI Чэйрмэн” салбар санаачлан “BEYOND TOMORROW” төслийг хэрэгжүүлж эхэллээ
“JCI Чэйрмэн” салбар байгууллагын санаачлагаар “Ид шидийн орон Хөвсгөл” салбартай хамтран “BEYOND TOMORROW” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төсөл нь боловсролын хүртээмж багатай орон нутгийн хүүхдүүдэд чиглэн...
5 Үзсэн
13 настай охиныг хүчиндсэн этгээдийг Интерполын шугамаар Монгол Улсад шилжүүлэн авчирчээ
Цагдаагийн байгууллагаас Интерполын шугамаар бага насны хүүхэд хүчиндсэн этгээдүүдийг гадаад улсаас олж баривчлуулж, шилжүүлэн авах ажиллагааг эрчимжүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт Аргентин Улсын аюулгүй байдлын сайд...
8 Үзсэн