Comment.mn

МУСТА дуучин Э.Болормаа “Морин хуур наадам”-аас тусгай байрын шагнал хүртлээ

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур 2015” наадмын хүндэтгэлийн “Гала” тоглолт соёлын төв өргөөнөө болж өндөрлөсөн билээ.

Наадмын эхний шатны шалгаруулалтаас 25 шилдэг дуу тунаж үлдээд байсан юм. Харин эдгээрээс нэгдүгээр байрт яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн шүлэг, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн хөгжим “Дарьгангын хээр тал” дуу, хоёрдугаар байрт Г.Мэнд-Ооёогийн шүлэг, УГЗ Б.Бямбабаярын хөгжим “Цэцэн ханы нутаг” дуу, гуравдугаар байрт яруу найрагч Г.Мөнхцэцэгийн шүлэг, хөгжмийн зохиолч УГЗ Т.Сэр-Одын хөгжим “Тавилангийн харгуй” дуу, тусгай байрын шагналыг яруу найрагч Ш.Лхамноржмаагийн шүлэг, Цэн.Эрдэнэбатын аялгуу “Уйдашгүй эх орон” дуу тус тус шалгарсан юм.

Эдгээр гайхалтай уран бүтээлээс бид тусгай байрын шагналт “Уйдашгүй эх орон” дууг онцлон хүргэж байна. Дууны шүлгийг “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа бичиж, МУСТА Цэн.Эрдэнэбат хөгжмийг нь амилуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Соёмбо” хамтлагийн дуучин МУСТА Э.Болормаа дуулж олноо хүргэж байгаа юм. Уг дуу нь ая аялгууны хувьд тун өвөрмөц, сонсголонтой бөгөөд дуулаачийн ур чадвар шаардсан бүтээл болж чаджээ. Ингээд уншигчиддаа “Морин хуур” наадмын тусгай байрын шагналт МУСТА дуучин Э.Болормаагийн “Уйдашгүй эх орон” дууг хүргэж байна.

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.