Дуучин О.Баянмөнх “Ээжийнхээ дэргэд” нэртэй шинэ уран бүтээл гаргажээ. Шүлгийг яруу найрагч П.Лхагвасүрэн, аялгууг хөгжмийн зохиолч Р.Энхтайван бичсэн байна. О.Баянмөнх нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумынх. Дархад хүн болж төрснөөрөө бахархдаг түүний шинэ дууны клипэнд “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, Монгол Улсын харцага Г.Ганхуяг, Ц.Содномдорж, улсын начин Б.Баянмөнх нарын зэрэг хүчтэн ээждээ алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барьж тоглосон байна. О.Баянмөнх “Миний амьдралд худлаа хэлж байгаагүй ганцхан хүн байсан нь миний ээж. Ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж энэ дуугаа бичүүлсэн дээ” гэж байв. “Омогшил”, “Хөх Монголын хүчтэнүүд” зэрэг тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барьсан дуучин танд уран бүтээлийн улам өндөр амжилт хүсье.
Төстэй мэдээлэл
Үлээвэр хөгжимд зориулсан шилдэг бүтээлээр хөгжмийн зохиолч Д.Сайханбаярын “Эргэх ертөнц” сюит шалгарлаа
Монгол Улсад Цэргийн үлээвэр хөгжим үүссэний 110 жилийн ойг тохиолдуулан, үлээвэр хөгжимд зориулсан шилдэг бүтээл шалгаруулах уралдаан Цагдаагийн Ерөнхий газрын “Сүлд” чуулгын байранд маш амжилттай болж өнгөрлөө...
7 Үзсэн
ӨМӨӨРХӨЛ: Г.Сайханбаярыг өшөө ч харлуулна
Өнгөрсөн хугацаанд Г.Сайханбаярыг зүсэн зүйлээр харлуулсаар ирсэн. Арван жилийн сурагч байх үед нь эх орны алс хил дээр гарсан хэргийг ч хүртэл тохох гэж улайрч байсныг бүгдээрээ харсан. 1970, 80, 90, 2000, 2010 оны үед...
6 Үзсэн
УИХ-ын сонгуулийн I тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаяр бүх шатны хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ
Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын намын дарга, иргэн Б нь бусдын гарт амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан АН-аас хэргийг улстөрийн захиалгат аллага байсан хэмээн сонгуулийн сурталчилгаандаа ашиглах болсонтой...
4 Үзсэн