-Надад Английн Сосейти Женерал банкнаас ирсэн мэйл байна л даа. Энэ банкнаас ирсэн мэйлд таныг тэр банкинд ажиллаагүй гэсэн байна?
-Чи наад мэдээлэл дээрээ юу гэж ч ярьж болно. Үнэхээр эргэлзээд байгаа бол наадахаа цагдаад өгчих. Наад талаар чинь надад ярих зүйл байхгүй. Наадах чинь зүгээр л үнэнийг хэлсэн хүнийг буудаж унагаах гэсэн оролдлого. Та нар яагаад Оюутолгойг ярихгүй байгаа юм. Яагаад Ноён уулаа ярихгүй байгаа юм. Одоо “Ноён” уулаа алдчихлаа шүү дээ.
2016-01-25
С.Ганбаатар: Би маш их баярлаж байна
-Би маш их баярлаж байна. Та илүү сайн асуу. Тэртээ тэргүй Ч.Сайханбилэг болон бусад хүмүүсийн миний эсрэг хийж чадах нэг л ажил бий. Тэр нь миний энд тэнд сурсан, суралцаагүй дадлага хийсэн, хийгээгүй мэдээлэл гаргах.
2016-01-25
-ХААН банкинд дадлагажигчаар ажилласан гэж байсан. Энэ үнэн үү?
-Би өөрөө таньд дадлага хийж байсан гэдгээ хэлсэн. Таныг ямар байдлаар тодорхойлолт гаргаж ирж, ямар байдлаар гүтгэх гээд байгааг би мэдэхгүй байна. Хүн оюутан байхдаа олон л газар сурч, дадлага хийж байсан. Зарим сургуулийг нь төгсөж чадаагүй. Тэр явцад зөндөө олон байгууллагад дадлага хийж байсан. Зарим нь зөвшөөрнө, зарим нь хийлгэснээ мартсан байж болно. Үүнд би ямар нэгэн байдлаар худал ярьсан зүйл нэг ч байхгүй. Ер нь худлаа ярилаа гээд ямар хохирол учрах гээд байгаа юм.
2016-01-25
-Оюутнуудад яагаад төгссөн. Би найман жил сурсан дипломтой гэж ярьсан юм бол. Та хэд хэдэн лекцин дээрээ сургуулиа төгссөн гэж дурьдсан байсныг сая бичлэгээр харууллаа?
-Би Хөдөлмөрийн дээд сургуульдаа мастерын зэрэг хамгаалчихсан байсан. Энэ бол мастер цолтой байсан хойноо хийсэн лекцүүд. Хамаагүйээ, би гадаадад найман жил сурах гэж өөрийгөө зовоосон. Тэрний үндсэн дээр би мастер цолтой дипломтой ирсэн. Тэрнийгээ би яагаад ярьж болохгүй гэж. Би эрдэм ном сурах гэж олон жил гадаадад тэнэсэн. Эцсийн дүндээ миний дүү нар өөрийнхөө зорьсон зүйлдээ дайчин байж, мөрөөдлөөсөө битгий буцаарай гэсэн. Амжилтад хүрч болдог шүү гэсэн урам зориг өгөх гэсэн зүйл. Ер нь тэгээд би сургуулиа төгсөж чадалгүй ирснээрээ Монгол юу алдсан юм.
2016-01-25
-1989-1991 онд Германы инженерийн бэлтгэл төгссөн гэж байгаа. Энэ сургуулийг төгссөн үү?
-Сурч байсан сургууль гэж өмнө нь байгаа. Тэгэхээр Германы инженерийн бэлтгэлд би сурч байсан. Түүнээс биш төгсөөгүй. Наана чинь сурч байсан сургууль гэж дурьдсан байгаа. Тэр үед Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байсан. Гэвч нийгмийн байдал өөрчлөгдсөнөөр улсаас олгох мөнгө зогссон. Тийм учраас төгсөж чадаагүй.
Эх сурвалж: Eagle.mn
Энгийн нэгэн монгол хүн хуурамч диплом эсвэл хууран мэхэлж дипломтой гэж ажил ороод явсан бол өдийд ажилаасаа халагдаад, цагдаад байцаагдаад амьдрал ч үгүй болох биз, гэтэл УИХ-ын гишүүн хүн байж, хүмүүийн энэ их итгэлийг хүлээж байж ингэж хуурч, мэхэлж зүв зүгээр би хохирол учируулаагүй гээд яваад байж болдог жишээг Манай манлайлагч С.Ганбаатар харууллаа. Та ч юу юумаараа манлайлах юмаа. Одоо хуурамч дипломоор хүн хуураад дээшээ дэвшсэн бол хариуцлага тооцохгүй шүү. гэхий муу хаашаа юм.