Comment.mn

Өвөрмөцийн тухай…

МУ-ын хөдөлмөрийн баатар, АЖ Б.ЗАНГАД: Ховд нутгийн олон ястаны дундаас өөрийнхөө тэр өвөрмөц дуу хөгжмийг балчир бага наснаасаа сэтгэлдээ тээж ирсэн, тэрийг ч чагнаж хүмүүжиж ирсэн, сайхан дуулна байгалиас энэ хүүд бурхан хоолой заяасан.

Зууны манлай дуурийн дуучин, МУАЖ Х.УРТНАСАН: Гомбо-Очирийн дуулалт Гомбо-Очирийн жүжигчний байдал, ер нь тенор хоолойнд бол өөрийнхөө хичээл зүтгэлийг зуу хувь гаргаж байгаа дуучин гэж боддог. Би уран бүтээлээс нь таашаал авч явдаг дуучны нэг бол Гомбо-Очир байгаа юм.

Төрийн хошой шагналт, МУАЖ,  хөгжмийн зохиолч Н.ЖАНЦАННОРОВ: Дуучин Гомбо-Очирын хоолой хүчтэй, хоолойгоо жолоодох ухаан сайтай, хоолойгоо хүнд илэрхийлэх сэтгэлийн илэрхийлэл сайтай. Гомбо-Очирын урын сан их баяжсан гэж боддог. Монголын хөгжмийн зохиолчдын томоохон бүтээлүүдээр ч баяжсан, дэлхийн шилдэг дууриудын бүтээлүүдээр ч баяжсан.
Тийм ээ,Түүний  өвөрмөц цээл хоолойгоор хайр сэтгэл, эх орон, эжий аав, дэлхийн сонгодог дүрүүд тэр үдэш тайзнаа эгшиглэнэ. Энэ бол ӨВӨРМӨЦ сонгодог тоглолт.
ДБЭТ-ын Гоцлол дуучин Бямбажавын ГОМБО-ОЧИР
ӨВӨРМӨЦ тоглолтонд морилон ирэхийн урьж байна.
Тоглолт 2016.02.05 Соёлын төв өргөөнд

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.