Дундговь аймгийн “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн тогооч, туслах багш 10 сартай хүүг “Хоолоо идсэнгүй” гэх шалтгаанаар зодож, ам руу хоол чихэж байгаа бичлэг цахим сүлжээнд тарж, олныг цочирдуулсан билээ. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хүүхэд зодсон багш болох Ж.Отгонтөгсөд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Түүнд Эрүүгийн хуулийн 181,2-оор хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хэрвээ түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 3-5 жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай ажээ. Ж.Отгонтөгсийн хувьд өмнө ч хэд хэдэн удаа бага насны хүүхдийг зодож,дарамталдаг байсан талаар хамт ажиллаж байсан багш нь ярьсан бөгөөд эл байдлыг нь эцэстээ тэвчихгүй, дээрх бичлэгийг хийж, холбогдох хууль хяналтын байгууллагуудад нь өгснөөр хэрэг илэрсэн байдаг. Ямартаа ч түүнийг гадуур байцааж байсан бол цагдан хорьсон байгаа ажээ. Хүүхэд зодсон тогооч Ж.Отгонтөгс нь уг цэцэрлэгийн эрхлэгчийн төрсөн дүү бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч Ж.Оюунчимэг дүүгийнхээ амьдралыг дээшлүүлэхээр уг цэцэрлэгт тогооч, үйлчлүүлэгчээр ажилуулсан.
Гэхдээ энэхүү бичлэгнээс өмнө би дүүгээ хүүхэд зоддог гэдгийг огт мэдээгүй, үүнд хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллаагүй миний буруу гэж мэдэгджээ.