Comment.mn

Говьсүмбэр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийн засаг дарга Л.Одсэрийг огцруулжээ

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нэр бүхий  төлөөлөгчид аймгийн Засаг даргыг огцруулах санал гаргасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж олонхийн саналаар Л.Одсэрийг аймгийн Засаг даргаас огцруулж энэ тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлжээ.

 Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал доорхи хууль зүйн үндэслэлээр Л.Одсэрийг огцруулжээ.

 Нэг. Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн долоодугаар хуралдааны 03 тоот тогтоолыг үндэслэж Монгол Улсын Ерөнхий сайд 2013 оны 10 дугаар сарын 09 өдрийн дугаар 158 захирамжаар Л.Одсэрийг аймгийн Засаг даргаар томилсон байдаг.

Харин аймгийн иргэдийнТөлөөлөгчдийн хурлын 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн долоодугаар хуралдаан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан .Аймаг, Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт  төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол  хүчинтэйд тооцногэснийг зөрчин хуралдсан.

Тодруулбал, холбогдох хуулинд зааснаар тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нийт 17 төлөөлөгчтэй ба хуралдаанд 9 төлөөлөгч оролцсоноор хурлын ирц хуулинд зааснаар хангагдах ёстой.

 Гэтэл Л.Одсэрийг аймгийн Засаг даргаар томилох тухай шийдвэр гаргасан 2013 оны 10 дугаар сарын  07-ны өдрийн хуралдаанд ирц бүрдүүлэн оролцсон гэх 3 төлөөлөгч буюу Бя.Анхбаяр, Ү.Батзаяа, Д.Алдармаа нарыг төлөөлөгчийн бүрэн эрхгүй этгээдүүд байсан гэдгийг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2013 оны 12 дугаар 02-ны өдрийн 228 дугаар тогтоол эцэслэн тогтоож тэдний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хурлын шийдвэрүүдийг хүчингүйд тооцож нөхөн сонгууль явуулахыг даалгасан.

 Улсын дээд шүүхийн дээрх шийдвэрийн дагуу 2015 оны 04 дүгэр сарын 22-ны өдөр сонгуулийн 4 хэсэгт нөхөн сонгууль явагдаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 4 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан зэрэг нь Л.Одсэрийг илт хууль бус шийдвэрээр Засаг даргаар томилсныг нотолдог.

 Иймд Улсын дээд шүүхийн тогтоолыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж,нийцээгүй бол түүнийг тухайн Хуралхүчингүй болгоно” гэсний дагуу  2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус Арван долоодугаар хуралдаанаар өмнөх хуульд нийцээгүй 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүйд тооцсон  тухай хуульд  03 тоот тогтоол гаргасан нь хуульд бүрэн нийцэж байгаа болно.

 Хоёр. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга хууль тогтоомж зөрчсөнбол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ гэж заасан ба   Л.Одсэр нь Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх хугацаандаа Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж төрийн албан хаагчдыг ажлаас үндэслэлгүйгээр халж хууль зөрчсөн нь Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны  2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр тогтоол болон Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1549 дугаар албан тоотуудаар нотлогдоно.

 Мөн өнөөдрийн байдлаар хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн гэх нэр бүхий цөөнгүй тооны төрийн албан хаагчдын нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж Засаг дарга Л.Одсэрийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин бусад зардлыг олгуулах шийдвэр гаргаад байна.

 Гурав. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд  гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэсний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нэр бүхий 8 төлөөлөгч бүрэн эрхийнхээ дагуу Л.Одсэрийг аймгийн Засаг даргаас огцруулах саналыг Хурлын даргад дахин өргөн мэдүүлсний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хуульд заасан хугацаанд хуралдаж Л.Одсэрийг аймгийн Засаг даргаас огцруулах тухай шийдвэрийг төлөөлөгчдийн олонхийн саналаар дахин гаргасан болно гэжээ.

 Төлөөлөгчдийн саналын дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуульд заасан 15 хоногийн дотор хуралдаж гарсан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд 5 хоногийн дотор баталгаажуулах нь ёстой юм байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.