Zaluu.com сайтаас олон нийтийн дунд зохион байгуулж буй шилдэг улстөрчдийн рейтингийг тогтоох санал асуулга амжилттай үргэлжилж дууслаа. Нийт 46 хоног үргэлжилсэн уг санал асуулгад цахим хэрэглэгчид маань тун идэвхитэй оролцлоо. 2 сая 334 мянга 959 иргэн өөрийн сонгосон нэр дэвшигчдийнхээ төлөө саналаа өгчээ.
Санал асуулгад нэр дэвшсэн иргэд арваннэгдүгээр сарын 23-ныг хүртэл бүртгүүлсэн бөгөөд нийт 270 гаруй нэр дэвшчигч “Таны сонгох 76” олон нийтийн нээлттэй, цахим санал асуулгад оролцлоо. Манай цахим санал асуулгад сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор хязгаарлагдахгүйгээр оролцох эрхтэй юм.
Санал асуулга маань иргэдийн анхаарлыг тун их татаж байсан гэдгийг дашрамд дуулгахад таатай байна. Санал асуулга олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн үед зарим нэр бүхий нэр дэвшигчдээс саналын тоо, хэмжээнд зориудаар нөлөөлөх гэсэн үйлдлийг удаа гараа гаргаж байсан юм. Тодруулбал, өөрийн саналын тоог нэмэгдүүлэхийн тулд богино хугацаанд олон санал авах програмыг уншуулж, мөн хэсэг бүлэг хүмүүсийг баг болгон нэгтгэж нэг дор олон санал өгөхийг завдаж байлаа. Тиймээс дээрх асуудлыг таслан зогсоохын тулд санал асуулга эхэлсэн өдрөөс хойш Zaluu.com сайтын програмын алба зориудаар програм ашигласан болон саналын тоо нь нэг дор хэт ихээр нэмэгдэж буй хүмүүсийн акаунтыг тусгайлан хаах програм суулгаж хамгаалт хийсэн. Тиймээс зарим нэгэн нэр дэвшигчид санал асуулгын дүрмийг зөрчиж байв. Тийм нэр дэвшигчдэд эхний удаа сануулга өгсөн бөгөөд тухайн үйлдэл давтагдсан тохиолдолд санал авах эрхийг нь бүр мөсөн хааж байв.
Манай сайт санал асуулгаараа рейтинг өндөртэй 76 улстөрчдийг тодруулахаас гадна дүүрэг болон аймаг тус бүрээс рейтинг өндөр байгаа хоёр улстөрчдийг сонгож тодруулсан юм. Бид тун удахгүй шилдгээр тодорсон нэр дэвшигчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж болон нийтэд нээлттэй зарлаж, батламжлах болно. Иймээс эхний ээлжинд олон нийтэд санал асуулгын дүнгийн талаарх товчхон мэдээллийг хүргэж байгаа юм.
Ингээд олон нийтийн нээлттэй санал асуулгаар эхний 76 байранд бичигдсэн улстөрчдийг доорх зурганаас үзэж танилцана уу.
Санал асуулгыг эхний өдрөөс л эхэлж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж болон Р.Амаржаргал нар тэргүүлж эхэлсэн. Тэр эрчээ алдалгүй явсаар өрсөлдөгч нараасаа хол илүү эхний хоёр байрыг эзэлж чадлаа. Мөн энэ удаагийн санал асуулгаас иргэд шинэ залуу боловсон хүчин болон бизнесийн салбарт өөрийн нэрээ дуурсгаж, амжилт бүтээлээр арвин яваа залуусыг ихэд дэмжиж байгаа нь ажиглагдлаа. Жишээлбэл, Оргил худалдааны төвийн эзэн гэгддэг Ж.Ганбаатар дээгүүр санал авлаа. Мөн Ж.Мөнхбат, Н.Учрал, Б.Түвшин, С.Гэрэлмаа гэх олон залуучуудад итгэл хүлээлгэж, саналаа өгчээ. Харин “хуучин бууны хугархай” болох УИХ-ын гишүүд болон гишүүн байсан улстөрчид уг санал асуулгын 60 орчим хувийг бүрдүүлж байна. Тиймээс иргэд дээрх улстөрчдөд итгэл хүлээлгэх өндөр магадлатай гэсэн үг юм.
Мөн манай санал асуулгаа аймаг тус бүрд нэр дэвших буюу УИХ-ын сонгуулийн зарчмаар явуулсан. Ингээд зургаан дүүрэг, 20 аймгаас хамгийн олон санал авч бусдыгаа тэргүүлсэн эхний хоёр байрыг шалгаруулсан юм. Ингээд аймаг тус бүрээс шалгарсан улстөрчидтэй танилцана уу.
- Багануур, Налайх, Баянзүрх дүүрэгт 22 хүн өрсөлдснөөс
- АН Ж. Батзандан 23662 санал 14,65%
- МАН Б. Төмөрчулуун 15796 санал 9,78%
- Баянгол дүүрэг 12 хүн өрсөлдсөнөөс
- МАН Ж. Ганбаатар 20041 санал 21,99%
- МАХН П. Цогбаатар 15176 санал 16,65%
- Сонгино хайрхан дүүрэг 13 хүн өрсөлдсөнөөс
- МАН Д. Сумъяабазар 15018 санал 16,57%
- МАН Х. Нямбаатар 13254 санал 14,62%
- Сүхбаатар дүүрэг 13 хүн өрсөлдсөнөөс
- АН Л. Гантөмөр 27542 санал 21,16 %
- АН Д. Бадарсан 19551 санал 15,02%
- Хан-Уул, Багахангай дүүрэг 16 хүн өрсөлдснөөс
- МАН Ц. Нямдорж 56946 санал 37,9 %
- АН Л. Болд 24100 санал 16,04%
- Чингэлтэй дүүрэг 19 хүн өрсөлдснөөс
- АН Га. Баярсайхан 26189 санал 17,3%
- МҮАН Г. Уянга 25670 санал 16,96%
- Архангай аймаг 8 хүн өрсөлдснөөс
- МАН Ж. Мөнхбат 18043 санал 40,37%
- МАН Г. Тэмүүлэн 11610 санал 25,98%
- Баян-өлгий аймаг 7 хүн өрсөлдсөнөөс
- МАН А. Гылымхан 15060 санал 23,85%
- МАН Х. Баделхан 15038 санал 23,82%
- Баянхонгор аймаг 8 хүн өрсөлдсөнөөс
- АН Х. Баттулга 36085 санал 54,11%
- МАН Г. Занданшатар 13136 санал 19,7%
- Булган аймаг 7 хүн өрсөлдсөнөөс
- Бие даагч П. Мэндбаяр 14218 санал 26,36%
- МАН Ж. Бат-Эрдэнэ 11756 санал 21,8%
- Говь-алтай аймаг 6 хүн өрсөлдсөнөөс
- МАН Ц. Дашдорж 5486 санал 36,44%
- МАН А. Ариунзаяа 2613 санал 17,36%
- Дархан-Уул аймаг 7 хүн өрсөлдснөөс
- Бие даагч С. Ганбаатар 40795 санал 51,33%
- МҮАН М. Сономпил 14356 санал 18,06%
- Дорноговь аймаг, Говьсүмбэр аймаг 7 хүн өрсөлдсөнөөс
- МАН Б. Дэлгэрсайхан 16608 санал 41,12 %
- АН Л. Од-Сэр 6592 санал 16,32 %
- Дорнод аймаг 9 хүн өрсөлдсөнөөс
- МАН Н. Номтойбаяр 12599 санал 26,49%
- АН Б. Мөнхцэцэг 7480 санал 15,73%
- Дундговь аймаг 4 хүн өрсөлдсөнөөс
- МАН Б. Амарсанаа 8109 санал 52,97%
- АН Б. Наранхүү 3091 санал 20,19%
- Завхан аймаг 10 хүн өрсөлдсөнөөс
- МАН Ш. Батсамбуу 13319 санал 18,45%
- МАН Ш. Сайхансамбуу 13241 санал 18,34 %
- Орхон аймаг 6 хүн өрсөлдсөнөөс
- МАН О. Содбилэг 12628 санал 34,45%
- АН М. Батчимэг 11829 санал32,27%
- Өвөрхангай аймаг 14 хүн өрсөлдснөөс
- МАН Н. Төмөрхүү 16251 санал 15,42%
- МАН Д. Тогтохсүрэн 15602 санал 14,81%
- Өмнөговь аймаг 5 хүн өрсөлдсөнөөс
- МАН Х. Мандахбаяр 11617 санал 33,58%
- МАН Л. Энхболд 11470 санал 33,15%
- Сүхбаатар аймаг 4 хүн өрсөлдсөнөөс
- АН Ж. Батсуурь 8932 санал 35,16%
- МАН Б. Жавхлан 7452 санал 29,33%
- Сэлэнгэ аймаг 10 хүн өрсөлдсөнөөс
- АН Д. Эрдэнэбат 32637 санал 37,73%
- МАН Ж. Эрдэнэбат 14182 санал 16,4%
- Төв аймаг 9 хүн өрсөлдсөнөөс
- АН Д. Доржпүрэв 16139 санал 19,93%
- АН Х. Тэмүүжин 16113 санал 19,9%
- Увс аймаг 9 хүн өрсөлдсөнөөс
- Бие даагч С. Жавхлан 23565 санал 25,02%
- МАН Ч. Хүрэлбаатар 20751 санал 22,03%
- Ховд аймаг 13 хүн өрсөлдсөнөөс
- МАН С. Бямбацогт 30100 санал 29,76%
- МАН О. Батнасан 11262 санал 11,13%
- Хөвсгөл аймаг 8 хүн өрсөлдснөөс
- АН Д. Батчулуун 16192 санал 22,89%
- Бие даагч Ц. Даваасүрэн 15624 санал 22,09%
- Хэнтий аймаг 8 хүн өрсөлдснөөс
- МАН Б. Бат-Эрдэнэ 31997 санал 45,89%
- МАН Н. Учрал 11639 санал 16,69%