Comment.mn

Ямар иргэд “түрээсийн орон сууц”-нд орох вэ

Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй хугацааг үдэж байна.

Байрны урьдчилгааг 10 хувь болгож, найман хувийн хүүтэй орон сууцтай болгох гэж хэрэндээ зүтгэв. Гэвч энэхүү зээлийнх нь босгыг давж чадахгүй байгаа олон айл бий.

Өнгөрөгч онд улсын хэмжээнд 22.9 мянган өрх бусдын орон сууцыг түрээсэлж амьдардаг гэсэн судалгаа гарсан байдаг. Иймээс эдгээр өрхийг өөрийн гэсэн байртай болох хүртэл хямд үнэтэй түрээсийн орон сууцаар хангахаар “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталсан юм. Энэхүү хөтөлбөрийн дагуу эхний ээлжинд 900 гаруй орон сууцыг хамруулах боломжтой болсон хэмээн салбарын яамнаас мэдээллээ.

ТОСК-ийн Буянт-Ухаа хороолол, орон нутагт баригдаж буй 1000 айлын байрнаас хамруулахаар болсон байна. Түрээсээр амьдруулах 900 гаруй байрны 350 нь нийслэлд, 589 нь орон нутагт гэнэ.

Түрээсийн орон сууц гэж тусад нь хороолол барихгүй гэдгийг албаныхан анхнаасаа хэлсэн. Учир нь эмзэг давхаргын, бага орлоготой иргэдийг тусгаарласан хэрэг болно гэж үзэж байгаа юм. Тиймээс бэлэн болсон орон сууцны хорооллын хэсэг байрыг түрээсийнх болгох байдлаар шийдвэрлэх юм.

БХБЯ-ны стратеги бодлого төлөвлөлтийн дарга Х.Баттулга “Түрээсийн орон сууцанд бага орлоготой тодорхой хэмжээний төлбөрийн чадвартай иргэдийг хамруулна. Иргэдээ 22 бүлэгт хуваасан байдаг. Энэ бүлэглэлийн дагуу 1-17 бүлэгт хамрагдсан өрхийг оруулна гэсэн тооцоотой байгаа” гэлээ.

ТОСК-иас албан ёсны журам гаргасны дараа энэхүү хөтөлбөр хэрэгжих юм. Харин одоогоор журам нь гараагүй байгаа бөгөөд энэ талаар тодорхой мэдээлэл одоогоор өгөхгүй боломжгүй байгаа аж.

Хүн амын амжиргааны түвшингийн ангиллаар 7-15 дугаар бүлэгт багтсан айл өрхүүдийг 1-17 бүлэгт хамруулсан.

  • 0-4 дүгээр бүлийн иргэд-Ядуу болон нэн ядуу иргэд
  • 5-10 дүгээр бүлгийн иргэд-Дундаас доогуур орлоготой иргэд
  • 11-15 дугаар бүлгийнхэн-Дундаж орлоготой иргэд
  • 16 ба түүнээс дээш-Өндөр орлоготой иргэд

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.