Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр өргөтгөсөн хуралдаан хийлээ.
Хуралд ажлын хэсгийн ахлагч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей болон гишүүд оролцжээ. Мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй дэд ажлын хэсгийн ахлагч, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн оролцсон юм. Тэд дөрвөн цаг орчим хуралдсан ч ямар нэгэн асуудал шийдээгүй гэдгийг А.Бакей дарга хэллээ.
Мөн УИХ дахь АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна.
Гэхдээ ажлын хэсэг дээр байр сууриа нэгтгэсний дараа бүлэг шийдвэрээ гаргаж, нийтэд мэдээлэх аж. Тодруулбал УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөр болжээ.